Таны төрсөн Санчир гариг бол бусад гаригуудын хамгийн хүчирхэг нь бөгөөд 2022 он нь хий махбодтой Хумхын ордтой эв найртайгаар эхэлнэ. Одоо бол хамт олны дүрэм журмыг дагаж, тэдний нэг хэсэг байх тал дээр анхаарлаа төвлөрүүлж өөр өөр үзэл бодолтой хүмүүстэй холбоо тогтоох, холбогдоход тохиромжтой цаг нь юм.
Хумхын орд дахь Санчир гараг хүмүүсийг нэгтгэдэг ч энэ нь таныг харилцаагаа ахин (мэргэжлийн болон хувийн аль алинд нь) харж, зорилгогүй харилцаа холбоогоо таслахад хүргэж болзошгүй юм. Энэ үед эхэлсэн шинэ харилцаа нь нөхөрлөл, хүндэтгэлийн бат бөх суурь дээр тулгуурлах бөгөөд хайр дурлалын харилцаа руу шилжиж болох үгүй бол шилжихгүй хэвээр ч байж болно.
6-р сарын эхнээс 10-р сарын сүүлч хүртэл Санчир гарагийн буцах үе тохиох ба энэ үед чөлөөт сэтгэхүйн мөчлөг нь амьдралын бүхий л хэсгүүдэд энергийг удаашруулснаар тэнцвэржүүлэх боломжийг танд олгоно. Энэ бол тэмдэглэл хөтлөх, эмчид хандах эсвэл бясалгал хийхэд тохиромжтой цаг байх болно. Өөрийнхөө тухай илүү ихийг мэдэж, танин мэдсэнээр үзэл бодлоо сайжруулахад дээр дурдсан бүхэн тусална.
Жил бүрийн нэгэн адил арванхоёрдугаар сарын сүүлчээр хөдөлмөрч, шаргуу орд руу нар зочлон ирнэ хэмээн бодож байгаа байх. Хэрэв та өөрийн төрсөн сараараа бага зэрэг амарсан бол та төрсөн өдрөө тэмдэглэх төлөвлөгөө гаргахад тохирсон цаг юм. Энэ нь хэд хэдэн томоохон баяртай цаг хугацааны хувьд ойрхон таарч байгаа тул та амралтаа авч, эрч хүчээ шинэчилж, нөхөн сэргээхэд ашиглах боломжтой. Нийгмийн хүрээгээ тэлэхийн тулд энэ сарыг ашиглаарай, мөн хүмүүст "зөвхөн ажил, тоглохгүй" гэсэн бодолтой хүнээс өөр хүн байж чадна гэдгээ харуулаарай!
Эх сурвалж: horoscope.com
#Хонь #Үхэр #Ихэр #Мэлхий #Арслан #Охин #Жинлүүр #Хилэнц #Нум