ЗУРХАЙ2022: Ихрийн ордныхон сошиал медиаг ЗЭВСЭГ болгон ашигла
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗУРХАЙ2022: Ихрийн ордныхон сошиал медиаг ЗЭВСЭГ болгон ашигла


Ихрүүд ээ, энэ жил илүү нарийн ширийн зүйл дээр анхаарлаа хандуулах цаг нь болоогүй гэж үү? Таныг захирагч хурдтай Буд гараг нь таны харилцах, сэтгэх, нийгэмших, технологитой харьцах, мэдээлэл солилцох зэрэгт нөлөөлнө. Та ихэнх саад бурхшээл, гацаанаас гарах арга замаа олж чадах хэдий ч аливаа зүйл хэзээ болохыг мэдэж байх нь урьдчилан бэлдэхэд тань тусална. Энэ жилийн гурван төвөгтэй мөчлөг танд таарах ба энэ нь 1-р сарын 14-өөс 2-р сарын 3, 5-р сарын 10-аас 6-р сарын 3-ны хооронд, 9-р сарын 9-өөс 10-р сарын 2-ны хооронд тохиож байна.

Та 5-р сарын сүүлээс 6-р сарын сүүл хүртэл уян хатан, олон талт шинж тэмдгүүд бүхий таны ордоор нар аялах үед та төрсөн өдрөө тэмдэглэж, амьд байгаадаа илүү их жаргалтай байх болно. Та өнгөрсөн онд ямар ч хүнд байдлыг туулсан бай шинэ эхлэлд бэлэн байна. Тиймээс сэргэлэн, оюунлаг, амбицтай Ихрийн ордоныхондоо амжилт хүсье! Одоо та бусад хүмүүсийн үл тоомсорлодог зүйлсийг мэдэрч чаддаг болсон бөгөөд энэ нь танд хувийн болоод мэргэжлийн хувьд давуу талыг авчирна. Энэ онцгой сард (төрсөн сар) хамгийн зоригтой мөрөөдлөөсөө илүү их амжилтанд хүрэхийн тулд идэвхтэй, уян хатан байж оюуны чадавхаа ашиглахаа мартуузай!

Мэргэн ухааны астероид болох Паллас нь танд энэ оны талаар онцгой ойлголтыг өгөх бөгөөд 7-р сараас 9-р сарын эх хүртэл таны ухаалаг ордоор аялна. Энэ үед та хүч чадлаа үгнээс олох болно. Ярих, бичих нь одоо онцгой нөлөөтэй болсон тул та үгийг хүмүүсийг эмчлэх, ятгах, гэгээрүүлэх, зугаацуулахад ашиглаж болно. Энэ бол сошиал медиаг өөрийгөө бусдад таниулах платформ болгон ашиглах маш сайхан үе юм. Одоо амьдрал өөрчлөгдөж өөрийн түүхийг нийт үзэгч, сонсогч нарт ярих нь ердийн үзэгдэл болсон, мөн сайн сонсох чадвартай байх ярих чадвартай адил үнэ цэнэтэй юм.

Эх сурвалж: horoscope.com

#Хонь, #Үхэр

ЗУРХАЙ2022: Үхрийн ордныхон олон өөрчлөлтөд бэлэн байгаарай
ЗУРХАЙ2022: Үхрийн ордныхон олон өөрчлөлтөд бэлэн байгаарай
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.