ЗУРХАЙ2022: Нумын орд байгаа зүйлдээ таларх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗУРХАЙ2022: Нумын орд байгаа зүйлдээ таларх

Зургийн эх сурвалж: https://mytodayshoroscope.com

Гал махбодтой таныг азтай, өргөн цар хүрээтэй Бархасбадь удирддаг тул түүний нөлөөнд автан та адал явдалд дуртай нийтэч зан чанартай байдаг.

Жилийн эхний хагаст Бархасбадь нь зөн совинг ихтэй усан махбодтой Загасны ордынхонтой хамтрах тул та заримдаа анхаарал сарниулах зүйлээсээ татгалзаж, өөртэйгөө ажиллан үнэ цэнэтэй мэдлэг олж авах боломжтой болно. Бясалгал хийж, зөн совингоо шинэ түвшинд хөгжүүлэх нь маш дотогшоо зан болоод оюун санааны нэгдлийг шинэ түвшинд хүргэнэ.

Бархасбадь 5-р сард гал цогтой, хүсэл тэмүүлэлтэй Хонины орд руу шилжиж, 7-р сарын сүүлээс 11-р сарын сүүл хүртэл (Хонины ордноос буцаж Загасны орд руу) шилжих тул та зорилго, үзэл санаагаа дүгнэх сайхан боломжийг олгоно. Одоогоор чиглэлээ өөрчлөх нь тийм ч амар биш ч таны цаг ирэх болно. Байгаа зүйлдээ талархахын зэрэгцээ элбэг дэлбэг байдлаа нэмэгдүүлэх боломжуудад анхаарлаа хандуулаарай.

Ердийнх шигээ, 11-р сарын сүүлээс 12-р сарын сүүлч хүртэл нар таны ордоор аялж, дэлхийн сонирхолтой адал явдлуудаар дамжуулан мэдлэгийн хүрээгээ тэлэх хүслийг танд төрүүлнэ. Таны хийх зүйлсийн жагсаалтад хараахан хүрч амжаагүй зүйл юу байна вэ? Энэ бол таны үргэлж явахыг хүсдэг байсан газар руугаа төрсөн өдрөөрөө аялах төлөвлөгөө гаргаж, хамгийн дотны хэдэн арван найзаа урих жил юм! Амьдрал бол таны хийж бүтээсэн зүйлээс л хамаардаг, яагаад 2022 оны төгсгөлийг хамгийн сайхнаар өнгөрөөж болохгүй гэж!

Эх сурвалж: horoscope.com

#Хонь, #Үхэр #Ихэр #Мэлхий #Арслан #Охин #Жинлүүр #Хилэнц

ЗУРХАЙ2022: Хилэнцийн ордынхон өөртөө хатуурхах хэрэггүй
ЗУРХАЙ2022: Хилэнцийн ордынхон өөртөө хатуурхах хэрэггүй
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.