ЗУРХАЙ2022: Жинлүүрүүд хэдэн настай байсан ч бусдын атаархлыг төрүүлдэг мөнхийн гоо үзэсгэлэнтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗУРХАЙ2022: Жинлүүрүүд хэдэн настай байсан ч бусдын атаархлыг төрүүлдэг мөнхийн гоо үзэсгэлэнтэй

Жинлүүр таны амьдрал энэ жил илүү тэнцвэртэй байх болов уу? 2022 он эхлэхэд таны төрсөн гараг болох хайр сэтгэл, мөнгөний захирагч Сугар гараг амбицтай Матар орд руу буцах тул тухайн жилийн итгэл найдвар, зорилгоо үнэлэхийг танд сануулах болно.

Сугар гараг 1-р сарын сүүлээс 3-р сарын эхэн хүртэл ажилсаг Матарын ордонд байрлах тул та хүссэн амжилтанд хүрэхийн тулд хөдөлмөрлөж, анхаарлаа төвлөрүүлэх болно.

Психея (оюун санааны) астероид нь боломжит хувирал, өөрчлөлтийг төлөөлдөг бөгөөд 8-р сарын сүүлээс 11-р сарын дунд хүртэл таны ордонд цагийг өнгөрөөхөд та амьдралынхаа гол түншид анхаарлаа хандуулах болно.

Энэ бол үнэнийг эрэлхийлэгч энерги тул танд бодит байдлаас зугтахад хэцүү байх болно. Айдастайгаа нүүр тулан, өвчин зовлонгоо төлөвшил, мэргэн ухаанаар даван туул. Хэдийгээр энэ нь жилийн маш хэцүү үе байж болох ч мөн энэ нь хамгийн сайн анагаах, цэвэрлэх үеүдийн нэг байж болно.

Нар таны эелдэг, дур булаам ордоор 9-р сарын сүүлээс эхлэн нэг сарын турш аялах ба та төрсөн өдрөө сайхан тэмдэглэхийг тэсэн ядан хүлээж байна. Та хэдэн настай байсан ч бусдын атаархлыг төрүүлдэг мөнхийн гоо үзэсгэлэнтэй. Шударга бодол, алагчлалгүй үзэлтэй Жинлүүрийн хувьд та аливаа зүйлийг олон талаас нь харж чаддаг нь таныг зөрчилдөөнийг шийдвэрлэхэд маш сайн болгодог. Шийдвэр гаргах нь хэцүү байж болох ч хүн бүрт тохирсон шийдлийг олох чадвар таныг найз нөхөд, гэр бүл, хамтран ажиллагсдын дунд нэр хүндтэй энхийг сахиулагч болгодог.

Эх сурвалж: horoscope.com

#Хонь, #Үхэр, #Ихэр, #Мэлхий, #Арслан #Охин

ЗУРХАЙ2022: Охины ордынхон хуучин зүйлсээсээ сална
ЗУРХАЙ2022: Охины ордынхон хуучин зүйлсээсээ сална
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.