ЗУРХАЙ2022: Үхрийн ордныхон олон өөрчлөлтөд бэлэн байгаарай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗУРХАЙ2022: Үхрийн ордныхон олон өөрчлөлтөд бэлэн байгаарай

Зургийн эх сурвалж: astrosage.com

Та анхаарлаа төвлөрүүлж чадвал энэ жил та их зүйлийг сурч мэдэх боломжтой. Таныг захирагч, хайр сэтгэл болон мөнгөний бурхан Сугар газрын орд болох нухацтай, амбицтай Матартай хамтран энэ оныг эхлүүлнэ.

Энэхүү дотоод энерги танд хайр сэтгэлийн төгс харилцаа болон банкны дансан дахь тоогоо нэмэгдүүлэхийн төлөө эрэл хайгуул хийхэд хүргэнэ. Мэдээж тэвчээртэй үхрийн хувьд эдгээр зүйлд цаг хугацаа шаардагддаг гэдгийг мэдэж байгаа ч та эхний алхмыг хийхгүй бол хэзээ ч хүссэндээ хүрэхгүй. Эцэст нь 2022 онд уулын оргилд гарахын төлөө тэмүүлэх хэрэгтэй. Хэсэг хугацаанд сураг, чимээгүй байсан хүмүүс таны амьдралд дахин гарч ирэх болон дахин давтагдах нөхцөл байдалд анхаарлаа хандуулаарай. Өнгөрсөн чинь дахин хаалга тогших үед сайн сонсох хэрэгтэй.

Үхрийн ордныхон 4-р сарын дунд үеэс 5-р сарын сүүлч хүртэл төрсөн өдрөө тэмдэглэдэг. Энэ жилийн хувьд Үхрийн ордныхон төрсөн өдрийн баярыг их өргөн хүрээнд тэмдэглэх болно! Таны амьдралд эрч хүч, урам зоригийг авчрах 4-р сарын 30-нд болох нар хиртэлт болон төрсөн өдөр тань тохиох сард таныг их зүйлийг хүлээж байх болно. Энэ нь танд баярын уур амьсгалыг улам ихээр нэмэх ба шинэ бүхний эхлэл байх болно. Зорилгоо дараагийн түвшинд гаргахад тань туслах энэхүү үйл явдалд итгэн хүлээгээрэй.

Эсэргүүцэл, туршилтын гараг болох Тэнгэрийн ван гараг таны тогтвортой суурьшилтай ордоор бүтэн жилийн турш аяллаа үргэлжлүүлэх ба таныг дотогшоогоо биш харин илүү нээлттэй байхад хүргэнэ гэдгийг санаарай. Таны амьдралын олон талбарт таны хүсээгүй өөрчлөлтүүд гарах нь таныг өсч томрох, өөрийгөө танин мэдэх, өндөр түвшинд хүрэхэд тулгуур болно. Өсөн дэвжих нь хэзээ ч муу байдаггүй юм шүү.

#Хонь

ЗУРХАЙ2022: Хонины ордныхон жинхэнэ хүчирхэг тоглогч гэдгээ бүгдэд харуулна
ЗУРХАЙ2022: Хонины ордныхон жинхэнэ хүчирхэг тоглогч гэдгээ бүгдэд харуулна
 
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ долоо хоногт ХААГДАХ замууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.