Улаанбаатарын техникийн үзлэгийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатарын техникийн үзлэгийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж байна

УЛААНБААТАР ХОТЫН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН ТӨВҮҮД НЬ АЖЛЫН АЧААЛАЛ, ДАРААЛЛЫГ БУУРУУЛАХ ЗОРИЛГОТОЙГООР УРТАСГАСАН ЦАГААР АЖИЛЛАЖ БАЙНА

Улаанбаатар хот /2021.06.22/: Улаанбаатар хотын Техникийн Хяналтын үзлэгийн төвүүд нь ажлын ачаалал, дарааллыг бууруулах зорилготойгоор уртасгасан цагаар ажиллаж байна.

• Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв

Даваа-Баасан: 08:00-20:30

Бямба-Ням: 08:30-19:00

• Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв

Даваа-Баасан: 07:30-20:30

Бямба-Ням: 08:00-19:00

• Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв

Даваа-Баасан: 08:00-20:30

Бямба-Ням: 08:30-19:00

Үнийн тариф:

Суудлын машин-22.000 ₮

Ачаа, Автобус, Механизм-33.000 ₮

Мотоцикл, Чиргүүл-11.000 ₮

Тээврийн хэрэгслийн Техникийн Хяналтын Үзлэгт хамрагдах хугацаа нь өмнөх жилийн үзлэгт орсон сар, өдрөөр тооцон дуусдаг бөгөөд Улсын дугаарын сүүлийн оронгоор тээврийн хэрэгсэл ашигласны татвараа төлдөг болно.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхэн Техникийн хяналтын үзлэгтээ идэвхтэй хамрагдана уу.

Эх сурвалж: Авто тээврийн үндэсний төв

Дүүргийн эмнэлэгүүдийг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болгоно
Дүүргийн эмнэлэгүүдийг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болгоно
 
Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны 38 дахь удаагийн уулзалт боллоо
Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны 38 дахь удаагийн уулзалт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.