Казахстан: Үймээний үеэр амь үрэгдсэн хоёр хууль сахиулагчийн толгойг тастсан байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Казахстан: Үймээний үеэр амь үрэгдсэн хоёр хууль сахиулагчийн толгойг тастсан байжээ

/2022.01.07/ Алма-Ата хотод болсон мөргөлдөөний үеэр амь үрэгдэгсдийн тоо 13-т хүрч, түүнээс хоёр нь толгойг нь тастсан байдалтай олдсон гэж Казахстаны хотын комендант РИА Новости агентлагт мэдээлжээ.


Зэрэмдэглэсэн цогцос байгааг "Алма-Ата руу дайрсан дээрэмчдийн бүлэглэлийн террорист, хэт даврагч шинжтэй шууд нотолгоо" гэж эрх баригчид үзэж байв.

Казахстанд шинэ оны эхний өдрүүдэд эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн. Нефтийн олборлолттой Мангистау мужид оршдог Жанаозен, Актау хотын оршин суугчид автомашины түлшинд хэрэглэдэг шингэрүүлсэн хийн үнийг хоёр дахин нэмснийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн юм.

Үймээн самуун орон даяар тархсан.


Үүний дараа Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев шатахууны үнийг зургаан сарын хугацаанд төрийн зохицуулалтад оруулахыг даалгаж, Засгийн газрыг огцруулж, өмнө нь тус бүгд найрамдах улсын анхны тэргүүн Нурсултан Назарбаев тэргүүлж байсан Аюулгүйн зөвлөлийг тэргүүлжээ.

Эмх замбараагүй байдлын улмаас хүчнийхэн амь үрэгдэж, гэмтэж бэртсэн тул эрх баригчид зөрчил гаргагчдын эсрэг хамгийн хатуу арга хэмжээ авах талаар анхаарууллаа. Үүнээс гадна жагсагчид захиргааны байр, цагдаагийн хэлтэс рүү дайрах хэд хэдэн оролдлого хийсэн бөгөөд энэ үеэр олон арван хүн амь үрэгджээ.

Эх сурвалж: Риа Новости

Оросын арми өгөгдсөн даалгавраа биелүүлж эхэлжээ
Оросын арми өгөгдсөн даалгавраа биелүүлж эхэлжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.