ЭМЧ: Хайрст үлд өвчний үед арьс арчилгааг хэрхэн хийх вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Хайрст үлд өвчний үед арьс арчилгааг хэрхэн хийх вэ?

Erythematous, Scaly, Pruritic Lesions - Clinical Advisor

Хайрст үлд өвчин сэдрэхэд арьс арчилгаанаас шалтгаалах хүчин зүйл бий юу?

Арьс арчилгааг тогтмол хийснээрээ хайрст үлд өвчний сэдрэл хоорондын хугацааг уртасгаж, намжмал буюу тууралтгүй үеийг илүү удаан хадгалах боломжтой. Арьсаа сайн чийгшүүлээгүйн улмаас арьс хуурайшиж, хуурай арьс загатнаж маажиж, арьсны гадаргууг гэмтээснээр тухайн хэсэгт нянгийн халдвар үүсч, эсвэл шинээр тууралт үүсэх нөхцөл үүсдэг.

Хайрст үлд өвчний үед арьс арчилгааны тал дээр хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаанууд

  • Эмчид хандалгүйгээр дур мэдэн эмчилгээ хийх, учир нь хүн бүрийн өвчний явц өөр өөр байдаг ба зөвхөн эмч тухайн хүнд зориулан эмчилгээ зөвлөдөг. Гэтэл энэ эмчилгээг цахимаар ам дамжуулах нь дараа дараагийн хүндрэлүүдийг авчирдаг.
  • Арьсны хамгаалах гадаргууг гэмтээхгүйн тулд арьс арчилгааны бүтээгдэхүүнийг өнгө, үнэргүй, pH нь 7 ба түүнээс багатай саван, угаагч сонгох
  • Чийгшүүлэгч тосны сонголтыг эмч хийж өгдөг ба найрлагандаа церамид, уреа, цайрын давс, кератолитик буюу салицил, ниацинамид агуулсан тосноос сонголтоо хийх хэрэгтэй.
  • Хэт халуун устай ванн, олон шүршүүрт орох

Хайрст үлд өвчний үед эмчилгээнээс гадна гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн арчлах хэрэгтэй вэ?

  • Арьс арчилгааг хайрст үлд өвчний бүхий л үе шатуудад, хөнгөнөөс хүнд зэрэгт, эмэн эмчилгээний хажуугаар давхар заавал хийгдэж байх ёстой.
  • Тос түрхэх хамгийн тохиромжтой үе нь ванн, шүршүүрт орсны дараагаар түрхэж 10 мин хүлээж шингээх хэрэгтэй байдаг.
  • Ванн эмчилгээг гэрээр хийж болдог ба 7 хоногт 2-3 удаа 35 градусын бүлээн усанд эфирийн тос, нунтаг овьёос, барагшуун, сөнөсөн тэнгисийн давс зэргийг нэмэн 15-20 мин хэвтсэнээр тайвшруулах, үрэвслийн эсрэг нөлөө үзүүлдэг.
  • Агаар чийгшүүлэгч ялангуяа өвлийн улиралд халаалт ирсэн үед ажлуулах арьсны чийглэг байдлыг хадгалах бас нэг арга болдог.
  • Хэрвээ ванн, шүршүүрт орох цаг олдохгүй бол үрэвсэлтэй хэсэгт чийгтэй алчуур тавих, хүйтэн жин тавих аргуудыг цөөн тохиолдолд хийж болно.

Хайрст үлд өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд арьсаа хэрхэн арчлах вэ?

Үндсэн арьс арчилгаанд:

  • Нарнаас хамгаалах тос
  • Зөөлөн бүтэцтэй цэвэрлэгч бүтээгдэхүүн
  • Церамид болон 10%-иас бага процентийн уреа агуулсан чийгшүүлэгч тос хэрэглэх зэрэг 3 дарааллаар арьс арчилгааг хийх хэрэгтэй.

Дараагийн урьдчилан сэргийлэх арга: хэт ягаан туяагаар түлэх, шавжны хатгалтаас хамгаалах, шивээс, тарилга хийлгэх гэх зэргээр арьсны гадаргууг гэмтээснээр тухайн хэсэгт Кебнерийн урвал буюу гэмтсэн хэсэгт шинээр тууралт үүсч болдог учраас арьсны гадаргууг гэмтээхээс аль болох зайлсхийх хэрэгтэй.

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгийн хаяг, байршил
 
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Вьетнамын Далайн Их сургуульд тэтгэлгээр суралцахыг урьж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.