Колорадод түймэр гарч олон зуун байшин сүйрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Колорадод түймэр гарч олон зуун байшин сүйрчээ

/2021.12.31/: Пүрэв гарагийн өглөө салхины нөлөөгөөр өвсний түймэр гарч хотын хоёр дүүрэгт маш хурдацтай тархаж олон зуун байшин түймэрт автсан байна.

Энэ 12 дугаар сард ер бусын хуурайшилттай байснаас тус бүс нутагт цаг агаарын эрс тэс үзэгдэл болж уг гал түймэр гарсан гэж таамаглаж байгаа аж.

Үндэсний цаг уурын алба түймрийн нөхцөл байдал "амь насанд аюул учруулж байна" гэж мэдэгдээд Боулдераас 8 милийн зайд орших Супериор, Луисвилл хотын оршин суугчдыг "яаралтай явах хэрэгтэй" гэж уриалав. Тус хотууд нийтдээ 34,000 гаруй хүн амтай бөгөөд нүүлгэн шилжүүлэлт нь баярын улирлын оргилд үетэй дүйцэж замын хөдөлгөөний урт дараалал үүсгээд байна.

Хотын дарга Клинт Фолсом "Вашингтон Пост" сонинд өгсөн ярилцлагадаа "Маш их хуурайшилтай байгаагийн хажуугаар салхитай байгаа нь харамсалтай" гэжээ.

Маршалын түймэр болон хойд зүгт гарсан хоёр дахь жижиг түймэр болох Мидл-Форк-ын түймэрийн улмаас цахилгааны шугам тасарсан гэж Боулдер дүүргийн Шерифийн алба мэдээлэв. Цаг уурчид 90 миль/цаг хурдтай салхи шуургатай байсныг тэмдэглэж, галыг хот суурин газар луу чиглүүлсэн гэв.

Wind-driven Colorado grass fire destroys hundreds of homes, displaces  thousands

Галын улмаас шархадсан зургаан хүн UCHealth Broomfield эмнэлэгт эмчлүүлж байгаа гэж хэвлэлийн төлөөлөгч Келли Кристенсен Ассошиэйтед Пресс агентлагт мэдэгдэв.

13,000 орчим хүн амтай Superior хотод задгай талбай бүхий гэр бүлд зориулсан хотхон гэдгээрээ танигдсан бөгөөд хохирлын хэмжээ одоогоор тодорхойгүй хэвээр байгаа ба Фолсом "бид зарим байгууламжаа бүрэн алдсан" гэж хэлэв.

"Нөхцөл байдлаас шалтгаалан жилийн турш гал түймэр гарах магадлалтай" гэж Фолсом хэлэхдээ, тус бүс нутагт ихэнх түймэр хуурай, халуун улиралд гардаг болохыг онцолжээ.

Colorado Fires Live Updates: Thousands Evacuated from Homes - The New York  Times

Энэ зун баруун зүгт халууны давалгаа, ган гачиг, хуурай ургамлаас үүдэлтэй олон тооны ой хээрийн түймэр гарсан. Хүйтэн саруудад ч нөхцөл байдал сайжирсангүй.

Хоёр түймрийг унтраахын тулд Боулдер хотын яаралтай тусламжийн төв (EOC) ажиллаж байна. Мидл-Форк-ын гал нь Боулдерын хойд хэсэгт гарч байгаа бол Маршалын гал өмнөд хэсэгт нь дүрэлзэж байна.

"ХЭРЭВ ТА ГАЛ ХАРЖ БАЙГАА БОЛ НҮҮ" гэж ЭОС анхааруулав. "Зүүн тийш, хойшоо яв, гэхдээ нэн даруй яв."

Гал түймрээс зургаан милийн зайд байрлах Брумфилд хотын зарим хэсэг, түүний дотор Holiday Inn Express, Hyatt House зэрэг газруудыг нүүлгэн шилжүүлэхийг урьдчилан тушаал гаргасан байна. Хотод идэвхтэй гал түймэр гараагүй ч тэнгэрт утаа униар тодорч, зарим газраар утааны үнэр ханхалж байна гэж цагдаагийн хэлтсээс мэдээллээ.

Thousands forced to evacuate from wildfires in the West - ABC News

Аймшигтай салхины улмаас замууд хаагдсан гэж Колорадо мужийн эргүүл жиргэжээ. Денверийн олон улсын нисэх онгоцны буудлын хөөрөх нислэгүүдийг хуваарийн дагуу хойшлуулжээ.

Xcel Energy компанийн мэдээлснээр Пүрэв гарагийн орой гал түймрийн улмаас цахилгаан тасарсны дараа 20,000 гаруй хүн тог цахилгаангүй үлдсэн байна.

Колорадо мужийн амбан захирагч Жаред Полис (D) гал түймрийн эсрэг хариу арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлэх яаралтай тусламжийн сангуудад нэвтрэх боломжийг хөнгөвчлөхийн тулд онц байдал зарлав.

"Суперьер болон Боулдер хотод гарсан түймрийн улмаас нүүлгэн шилжүүлж буй олон мянган гэр бүлийн төлөөх залбирал" хэмээн тэрээр твиттер хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: abc news

Ч.Болортуяа: “Омикрон“ хувилбар дотоодод тархахаас сэргийлж 5,6 тэрбум төгрөг зарцуулна
Ч.Болортуяа: “Омикрон“ хувилбар дотоодод тархахаас сэргийлж 5,6 тэрбум төгрөг зарцуулна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.