13 настай охиныг аварч, өөрөө амь эрсэдсэн иргэнийг нэхэн шагналаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

13 настай охиныг аварч, өөрөө амь эрсэдсэн иргэнийг нэхэн шагналаа

/2021.12.28/ Туул голын усанд живж байсан 13 настай охиныг авраад амь амиа алдсан Э.Эрдэнэжаргалийг “Онцгой байдлын Онцгой үйлстэн” медалиар нэхэн шагналаа.

Болсон явдлын талаар эргэн сануулахад, Э.Эрдэнэжаргал нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн иргэн бөгөөд 2020 оны долдугаар сарын 11-ний өдөр эхнэр Б.Цолмонгийн хамт Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг руу зорчиж байсан аж. Энэ үеэр Төв аймгийн Лүн сумын нутаг Өгөөмөр багийн “Гүүрний ам” гэх газарт Туул голд живж байсан 13 настай С.Жаргалмаа охины амийг аварч, өөрөө усанд живж амь насаа алдсан байна.

ОБЕГ-аас “Онцгой байдлын Онцгой үйлстэн” шагналыг энэ оноос олгож эхэлж байгаа аж.

Энэхүү шагналыг амь дүйсэн онцгой нөхцөл байдалд иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн, Онцгой байдлын албыг бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсан баатарлаг үйлстэнүүдэд өгөх юм.

Тэргүүлэх зүтгэлтнүүдэд дээд цол, одон, медаль гардууллаа
Тэргүүлэх зүтгэлтнүүдэд дээд цол, одон, медаль гардууллаа
 
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.