Сэтгүүлч, тоймч Ж.Алтангэрэлийг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлч, тоймч Ж.Алтангэрэлийг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа

/2021.12.28/ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр төрийн дээд одон, медаль гардуулж МҮОНТВ-ийн ММ агентлагийн тоймч, Парламентын сэтгүүлч Ж.Алтангэрэлийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа.

Тэрбээр, "Миний ах намайг МҮОНРТ гэсэн том айлын босгоор анх хөтлөн оруулж байв. Энэ бол миний сэтгүүлчийн амьдралын эхлэл юм. МҮОНРТ-ийн үе үеийн хамт олон, уран бүтээлчдийн халуун сэтгэл, ханийн минь түшиг тулгуур, гудамжинд зөрөөд өнгөрөхдөө мэндэлдэг, дэмждэг үзэгчдийн маань хандлага намайг сэтгүүл зүйн салбарт хөлөө олоход үргэлж дэм болж байдаг.

Би ардчилсан он жилүүдэд байгуулагдсан МУ-ын 8 удаагийн УИХ-ын долоод нь сэтгүүлчээр ажиллаж байна. Парламентын үе үеийн сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид бол түүхийг бүтээгч нар юм" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Шатахуун, сайжруулсан түлшний чанарыг тодорхойлох шалгалт хийнэ
Шатахуун, сайжруулсан түлшний чанарыг тодорхойлох шалгалт хийнэ
 
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.