Европын хамгийн өндөр настай цагаан баавгай нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын хамгийн өндөр настай цагаан баавгай нас баржээ

Image

/2021.12.28/: Европын хамгийн өндөр настай цагаан баавгай Катюша Берлиний амьтны хүрээлэнд 37 насандаа нас баржээ. Энэ тухай тус байгууллагын хэвлэлийн албанаас даваа гарагт мэдээлэв.

12 дугаар сарын 24-нд нас барсан энэ амьтан олон жил зүрхний өвчнөөр шаналж, орон нутгийн малын эмч нарын хяналтад байсан аж. Амьтны хүрээлэнгийн захирал Андреас Книрим хэлэхдээ "Мал эмнэлгийн оновчтой арга хэмжээ, өдөр тутмын эм тарианы ачаар Катюша төрөл зүйлийнхээ хувьд гайхалтай урт насалж чадсан" гэж хэлэв. "Тэр 2021 оны 11 дүгээр сард төрсөн өдрөөрөө бүхэл бүтэн загасны бялуу идсэн."

Берлиний амьтны хүрээлэнгийн мэдээлснээр цагаан баавгай байгальд дундаж наслалт 25-30 орчим жил байдаг гэнэ. Катюша 1984 онд Германы баруун өмнөд хэсэгт орших Карлсруэ (Баден-Вюртемберг) хотын амьтны хүрээлэнд төрсөн ба 1985 онд түүнийг Берлинд хүргэсэн байна.

2015 оноос хойш цагаан баавгайг Улаан номонд “нэн ховордсон амьтдын” ангилалд оруулжээ. Байгальд одоогоор нийтдээ 26 мянга орчим цагаан баавгай байгаа гэнэ.

Эх сурвалж: ТАСС

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад мэргэжлийн холбоодтой хамтарна
Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулахад мэргэжлийн холбоодтой хамтарна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.