Бээжингийн агаарын бохирдол Олимп зохиоход хүндрэл учруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжингийн агаарын бохирдол Олимп зохиоход хүндрэл учруулж байна

FILE - A general view shows the skyscrapers Beijing, China, shrouded in smog, March 15, 2021.

/2021.12.28/: Хятад Улс Өвлийн Олимпийн наадмыг байгаль орчныг сайжруулахын тулд ашиглаж байгаа ч Бээжин хотын утаа асуудал болсон хэвээр байна.

Хятад Улс Олимпын наадмыг зохион байгуулах эрхээ авснаас хойш Бээжин агаарын чанараа сайжруулсан ч Экологи, байгаль орчны яам өвлийн утааны эрсдэл "хүнд" хэвээр байна гэж мэдэгджээ.

Яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Юбинь өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлснээр гэнэтийн асуудал гарахад авч хэрэгжүүлэх нэмэлт төлөвлөгөө байгаа хэмээн мэдэгджээ.

"Цаг нь ирэхэд Бээжин, Хэбэйг хуулийн дагуу байгаль орчныг хамгаалах боломжийн арга хэмжээ авахыг удирдан чиглүүлнэ" гэж тэр хэлэв.

China talks about 'green' Olympics but prepares against smog - News7h

Энэ бүсийн хүнд үйлдвэрүүдийг нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хаах тухай цуу яриа "худал" гэж тэр хэлэв.

Шүүмжлэгчид 2015 онд Хятад Улс тендерт ялах үед хүнд үйлдвэрүүд давамгайлсан бүс нутагт өвлийн Олимпийн наадам аюултай утаанд дарагдаж болзошгүйг анхааруулж байсан. Үүний дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин "ногоон" наадам зохион байгуулна гэж амласан бол Хэбэй аж үйлдвэрийн эдийн засгаа "өөрчилж, сайжруулна" гэж амласан ажээ.

Түүнээс хойш Хятад Улс Бээжин болон түүний ойр орчмын Хэбэй мужид олон мянган га талбайд мод тарьж, салхи, нарны цахилгаан станцуудыг байгуулж, олон зуун аж ахуйн нэгжийг нүүлгэн шилжүүлсэн ажээ.

Бээжингээс баруун хойд зүгт 200 км (125 миль) зайд орших Жанжякоу хотод цанаар гулгах тэмцээн зохиогддог ба 26 настай цана сонирхогч Дэн Жунпин энэ ялгааг хэдийнэ мэдэрсэн гэнэ.

China talks up 'green' Olympics but prepares to fight smog | The Japan Times

"Хэдэн жилийн өмнө би Бээжинд ирэхдээ бохирдлоос болж ринит өвчнөөр өвдсөн. Харин одоо бол Бээжин-Тяньжин-Хэбэйгийн агаарын чанар эрс сайжирсан. Жанжякоу цанын баазын агаарын чанар гадаадын зарим цанын баазуудаас ч илүү сайн гэж би бодож байна” гэж тэр хэлжээ.

2016 онд Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутагт PM2.5-ын дундаж агууламж нэг шоо метр тутамд 71 микрограмм байсан бол өвлийн улиралд 500 микрограмм хүртэл өссөн байна. Энэ нь энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сар хүртэл дунджаар 40 микрограмм байна.

Бээжин дэх үзүүлэлт эхний гурван улиралд 33 микрограмм байсан нь Хятадын 35 микрограмм байна хэмээн заасан стандартад нийцсэн боловч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санал болгож буй 5 микрограмм хэмжээнээс давж байгаа бөгөөд өвлийн улиралд хамаагүй өндөр өсөх магадлалтай байгаа гэнэ.

"Хятад Улс өвлийн олимпоос олон медаль хүртэх болно, гэхдээ утаа нь наадмыг хүнд байдалд оруулж болзошгүй" гэж Вашингтонд төвтэй Хятадын байгаль орчныг хамгаалах олон улсын сан энэ оны эхээр мэдэгджээ.

Бээжин болон Хэбэй мужид байрлах 26 олимпын байгууламжийг 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангана гэж энэ долоо хоногт Засгийн газраас зохион байгуулсан айлчлалын үеэр албаны хүмүүс мэдэгдэв. Засгийн газар устөрөгч үйлдвэрлэх зорилтоо бүрэн биелүүлээгүй ч устөрөгчөөр ажилладаг 700 гаруй тээврийн хэрэгслийг ашиглах гэнэ.

Бэлтгэл ажилд мод тарих хөтөлбөрийг багтаасан бөгөөд энэ нь Жанжякоүгийн ойн бүрхэвчийг өмнө нь 56% байсныг 70%-80% хүртэл нэмэгдүүлсэн байна.

Хятад Улс мөн энэ наадмыг анх удаа "нүүрстөрөгчийн саармаг" болгоно гэж мэдэгдсэн. Хүрээлэн буй орчныг хамгаалах Greenpeace бүлэг нэмэлт мэдээлэлгүй бол зорилго үнэхээр биелсэн эсэхийг үнэлэхэд хэцүү гэж мэдэгдэв.

Усны хомсдол нь ялангуяа хиймэл цас, мөс бий болгоход анхаарах бас нэг асуудал юм.

Энэхүү наадам нь орон нутгийн усан хангамжид нэмэлт дарамт учруулахгүй бөгөөд зуны улиралд уулын урсац, хур тунадас цуглуулдаг цистернүүдэд тулгуурлана гэж зохион байгуулагчид мэдэгдэв.

Эх сурвалж: voanews

Засгийн газрын хуралдаан пүрэв гарагт болно
Засгийн газрын хуралдаан пүрэв гарагт болно
 
ШИЙДВЭР: Засгийн газрын ээлжит хуралдаан  боллоо
ШИЙДВЭР: Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.