/2021.12.24/ Засгийн газраас ТҮ 1-3 ангиллын ажилтнуудын асуудлаар гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат:
- Засгийн газар гаргаж байгаа шийдвэрээ шуурхай албажуулах хэрэгтэй. Орон нутагт төсөв захирагч нар өөрөөр хандаад байна. Цаг хугацаа нь болоогүй байгаа, алдаатай хууль тогтоомжууддаа өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Бид цалинг одоогоос хоёр дахин нэмэхийн төлөө төрийг шаардаж ажиллана. Бид их хурлаасаа тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн. Сүүлийн 10 жилд валютын ханш хоёр дахин өссөн. Цалин хөлсийг дунджаар 2.6 сая орчим болгохын тулд явна.
Төрийн үйлчилгээний ажилчдын хөдөлмөрийн үнэлэмж маш бага. Бид 2050 он гэхэд дундаж давхаргыг 80 хувь хүргэнэ. Ажилчдаа хувьцаажуулна. Эдийн засаг зургаа дахин нэмэгдүүлэх зэрэг зорилго тавьсан. Хүмүүсээ хувьцаажуулна. 2030 он гэхэд цалинг 10 саяд хүргэхээр ажиллана.
Манай улсын хувьд хүний нөөцийн хувьд маш дутагдалтай орон. Жишээ нь: Чимээгүй ажилладаг сувилагч нар ажлаасаа гараад эхэлж байна. Ирэх таван жилийн хугацаанд жил бүр цалин хөлсийг 20% нэмэх хэрэгтэй. Цар тахал арилна. Цар тахалтай үед цалин хөлсийг хэд дахин нэмсэн талаараа ярьж байна. Цалин нэмэгдээгүй тохиолдолд тэтгэвэр нэмэгдэнэ гэж байхгүй.
МҮЭХ-ны гишүүн:
Боловсролын газрын 70 гаруй мянган гишүүнээ төлөөлж ажлын хэсэг байгуулсан. Бид албан ёсоор жагсаал цуглаан хийхээ илэрхийлж, холбогдох газар нь жагсаал хийх хүсэлтээ илгээсэн. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх зөрчигдөнө.
Төсвийн тухай, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуульдаа өөрчлөлт оруулаач ээ. Сангийн сайд цалин буурахгүй гэж хэлсэн. Гэтэл дараа жил цалин нэмэхгүй юм уу?