“Ахмадуудын шударгаар төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцааж өгөх ёстой“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ахмадуудын шударгаар төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцааж өгөх ёстой“

/2021.12.23/ УИХ-ын чуулганаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "7 жилийн хугацаанд хүмүүс ажлаа солих, ажилгүй болох асуудал маш их байдаг. Тиймээс 7 жилийн хугацаагаар тэтгэвэр тогтоох гэдэг байж болохгүй зүйл.

2019 онд тэтгэвэр тогтоолгосон хүн 2012 оноос хойших бүх цалингийнхаа дунджаар тэтгэврээ тогтоолгосон. 2019 онд валютын ханш 2850 болчихсон байсан. Мөн цалингийн доод хэмжээ 420 мянган төгрөг байсан. Гэтэл 2012 онд цалин 280 мянган төгрөг, валютын ханш 1800 төгрөг байв.

Засгийн газар жил бүр 6-10 хувийн инфляци үйлдвэрлэж байна гэхээр хүмүүсийн авдаг тэтгэвэр багасаж, юмны үнэ нэмэгдэж байна гэсэн үг. Ингэхээр иргэдийн авдаг тэтгэврийн хэмжээ үнэхээр хүнд нөхцөл байдалд орчхоод байгаа юм. Дундаж амьдралтай иргэдийн хувьд барааны үнийн өсөлт, ханшийн уналт нөлөөлөхгүй. Харин 429 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүмүүст маш хэцүү байна.

Тиймээс ахмадууддаа, амьд бурхадууддаа амьдад нь шударгаар төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нь буцааж өгөх асуудлыг шийдэх ёстой. 2022 оны төсөвт ойролцоогоор 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана. Тиймээс төсөв, нийгмийн даатгалын санд айхтар дарамт учруулахгүй" гэв

АНУ-ын Энх тайвны корпусын 30 жилд зориулсан маркийн нээлт болов
АНУ-ын Энх тайвны корпусын 30 жилд зориулсан маркийн нээлт болов
 
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.