Хятадын шилдэг streamer 210 сая доллараар торгуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын шилдэг streamer 210 сая доллараар торгуулжээ

Viya Huang Wei seen in front of beige background, wearing a white suit jacket at product expo in May 2021

/2021.12.23/: Хятадын шилдэг streamer-т татвараас зайлсхийсэн хэргээр 1.34 тэрбум юанийн (210 сая доллар; 160 сая фунт) торгууль ногдуулжээ.

Вия гэгддэг Хуан Вэй бол хэдэн арван сая дагагчтай интернетийн алдартан бөгөөд тэрээр платформоо ашиглан төрөл бүрийн бүтээгдэхүүн борлуулдаг байна.

Ханжоугийн эрх баригчид түүнийг 2019-2020 оны хооронд хувийн орлого болон бусад санхүүгийн гэмт хэргүүдээ нуун дарагдуулсан хэмээн буруутгаж байгаа юм.

Тэрээр Weibo хуудсандаа нийтлэсэн нийтлэлдээ "Маш их харамсаж байна. Татварын албаныхны өгсөн шийтгэлийг би чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрч байна" гэж хуудсандаа бичжээ.

Viya: Top Chinese live-streamer fined $210m for tax evasion - BBC News

Өдгөө 36 настай тэрээр онлайн дэлгүүр хэсэх хурдацтай өсөлтийн нөлөөгөөр Хятадын интернет сүлжээний томоохон од болсон байна.

Тэрээр тус улсын "(streamer) шууд дамжуулалтын хатан хаан" гэдгээрээ алдартай бөгөөд Taobao онлайн худалдааны платформ дээр гоймоноос эхлээд пуужин хөөргөх төхөөрөмж хүртэл бүх зүйлийг зардаг байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Вияа-гийн стриминг хуудас нь даваа гарагийн орой офлайн болохоос өмнө тэрээр гоо сайхны бүтээгдэхүүний борлуулах арга хэмжээг зохион байгуулах ёстой байжээ.

Түүний асар том интернет платформ нь түүнийг 2021 онд Time сэтгүүлээс гаргадаг нөлөө бүхий 100 хүний ​​жагсаалтад оруулсан байна.

Вия бол Хятадын хамгийн алдартай нөлөөлөгч буюу онлайн борлуулалтын блог хөтлөгчдийн нэг юм.

Гэсэн хэдий ч татвараас зайлсхийсэн хэргээр их хэмжээний торгууль төлсөнтэй холбоотойгоор түүний эсрэг урсгал маш хурдацтай эргэжээ.

Star Livestreamer Ordered to Pay $210 Million for Tax Evasion - NewsBreak

Хятадын Твиттертэй адил Sina Weibo-д ихээр гарах болсон хаштагүүдийн нэг бол #ViyaCompletelyBlockedOnline юм. Түүний 18 сая дагагчтай байсан Weibo хаяг нь байхгүй болсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүний eBay шиг Taobao худалдааны платформ дээрх хуудсыг мөн хаасан гэж мэдээлж байна.

Global Times сонинд түүний шийтгэл нь "бусдад анхааруулга" болж байна гэж бичжээ. Гэсэн хэдий ч Хятад Улс энэ салбарт шинэчлэл хийхийг эрмэлзэж байгаа нь илэрч буй шинж тэмдэгүүд сүүлийн нэг сарын турш ажиглагдаж байна.

Хятад Улс дэлхийн хамгийн том шууд дамжуулалтын салбартай. Тус улсад 400 сая гаруй влоггер буюу видео блогчид байдаг ажээ.

Өнгөрсөн сард онлайн нөлөөлөгчдийг онлайнаар хувьцаа санал болгохыг хориглож, 88 алдартанд шууд дамжуулалтын контентын талаар "анхааруулга" авчээ.

Жү Ченхуй, Лин Шаншан гэсэн хоёр алдартай шууд дамжуулагч нарт 10.2 сая, 4.3 сая долларын торгууль ногдуулж, Weibo хуудсыг нь устгасан байна.

“Чайна Дэйли” сонин тухайн үед “Татвараас зайлсхийсэн этгээдүүдийг шалгаж, шийтгэх ажлыг эрчимжүүлж, татварын шударга орчин бүрдүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Төсөл гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих шийдвэр гаргалаа
Төсөл гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих шийдвэр гаргалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.