Зам тээврийн ослоор нас барах тохиолдол 14 хувиар буурчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зам тээврийн ослоор нас барах тохиолдол 14 хувиар буурчээ

May be an image of 13 people, people standing, people sitting and indoor

/2021.12.23/: Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар салбар зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцсэн юм.

Мөн гишүүн байгууллагууд болох Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны энэ онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонслоо.

May be an image of 4 people, people sitting and people standing

Хурлын эхэнд салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Энэ онд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг сахиулах зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газарт 224, Тээврийн цагдаагийн албанд 32 олон нийтийн цагдааг томилон ажиллуулсан байна. Мөн эрх зүйн орчныг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, сурталчилгааны ажлуудыг хийж, тоног төхөөрөмж, техник технологийн хангалтыг дээрх байгууллагуудад үзүүлжээ.

May be an image of 4 people, people standing and indoor

Тухайлбал, Тээврийн цагдаагийн албанд тусгай тоноглол бүхий хөдөлгөөнт эргүүлийн 8 авто машин, этилийн спиртийн агууламжийг мэдэрдэг согтуурал зайнаас тандагч драгер төхөөрөмж 30, явуулын ажлын байр 1 ширхэг, замын хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор 55 ширхэг GPS төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэн тээврийн хэрэгслүүдэд суурилуулан, хэвийн ажиллагааг хангуулсан байна.

ТЦА-ны Замын цагдаагийн дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар өмнөх оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн ослын тоо буурсныг мэдээлэв. Тухайлбал, энэ төрлийн осол, хэргээс үүдэн амь насаа алдах тохиолдол 14 хувиар буурсан бол, гэмтэж бэртсэн хүний тоо 6.6 хувиар буурчээ.

May be an image of 6 people, people sitting, people standing and indoor

Хурлын төгсгөлд нийслэлийн ИТХ-ын дарга, НГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан “Аливаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чиг үүрэг юм. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд иргэд олон нийтийн оролцоо хамгийн чухал. Тиймээс урьдчилан сэргийлэх ажилд салбар зөвлөлийн гишүүн байгууллага бүр олон нийтийн оролцоо, тэдний нөлөөллийг дэмжлэг болгон ажиллах нь зүйтэй” гэдгийг тодотголоо.

Эх сурвалж: НИТХ

ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 6000 иргэнийг дархлаажуулна
ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 6000 иргэнийг дархлаажуулна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.