39 ширхэг нойтон тарвага тээвэрлэж явсныг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

39 ширхэг нойтон тарвага тээвэрлэж явсныг илрүүлжээ

/2021.12.22/: Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр “Баруун турууны” байнгын хяналтын постонд энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн “Г” нь 39 ширхэг нойтон тарвага тээвэрлэн явсныг илрүүлэн материалжуулж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллаа.

Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарвагыг 3 жилийн хугацаанд агнахыг хориглосон шийдвэр гарсан.

Иймд иргэн та бүхэн ховордсон ан амьтныг агнахгүй байхад анхаарна уу.

Хятадын хамгийн аз жаргалтай хот Чэнду
Хятадын хамгийн аз жаргалтай хот Чэнду
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.