Эхний 11 сарын байдлаар зэсийн баяжмалын экспорт 112.4 хувийн гүйцэтгэлтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эхний 11 сарын байдлаар зэсийн баяжмалын экспорт 112.4 хувийн гүйцэтгэлтэй байна

/2021.12.21/: Манай улс 2021 оны төсвийн тодотголоор 28,686.8 мян.тн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч цар тахлын нөлөөгөөр нүүрсний экспорт татарч оны эхний 11 сарын байдлаар 13,090.2 мян.тн нүүрс экспортлоод байгаа нь 54.4 хувийн биелэлттэй байна.

Харин 1,118.4 мян.тн зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөсөн бол дээрх хугацаанд 1,256.7 мян.тн-ыг экспортолсноор зэсийн баяжмалын экспортын төлөвлөгөө 138.3 мян.тн-оор давж, 112.4 хувийн гүйцэтгэлтэй буюу төлөвлөгөө давж биелжээ.

Төмрийн хүдрийн баяжмалын тухайд оны эхний 11 сарын байдлаар 88.7 хувийн гүйцэтгэлтэй байна. Тэгвэл Монголбанк дээрх хугацаанд 20 тн алт худалдан авснаар төлөвлөгөө 100 хувь биелжээ.

2021 оны төсвийн тодотголоор 5,471.0 мян.бар газрын тос экспортлохоор төлөвлөсөн бол гүйцэтгэл 79.5 хувийн биелэлттэй байна. Цайрын хүдрийн баяжмалын хувьд 94.5 хувь, хайлуур жоншны хүдэр, баяжмалын экспорт 89 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Түүх, соёлын үл хөдлөх 144 өвийг дүүргийн хамгаалалтад авна
Түүх, соёлын үл хөдлөх 144 өвийг дүүргийн хамгаалалтад авна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.