Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

May be an image of 4 people and people standing

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Хөшигийн хөндийд шинэ чөлөөт бүс байгуулах тухай асуудлаар Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын хүрээнд өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын “Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргаа”, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын хооронд санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааг зохион байгууллаа.

May be an image of 4 people, people standing and text that says 'ifez IFEZ- CDC of Mongolia MOU Signing 인천경제자유구역청- 몽골 건설개발센터(CDC) 간 양해 2021. 12. 21.(Tue) ifez ifez Ministry of Construction and Urb ifez'

Санамж бичигт Монгол талаас “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захирал Ц.Амарсанаа, Солонгосын талаас “Инчоны эдийн засгийн чөлөөт бүсийн захиргаа”-ны комиссар Ли Вон Жэй нар гарын үсэг зурж баталгаажууллаа.

Талууд Санамж бичгээр хоёр улсын олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэн бий болох Хөшигийн хөндийн дагуул хотыг байгуулах хүрээнд эдийн засгийн чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, техник, эдийн засгийн судалгаа, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийг бий болгож хөгжүүлэх бүс хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хамтарсан мэргэжлийн баг байгуулах, судалгаа хийх замаар мэдлэг, туршлага солилцох, мөн хүний нөөцийг чадавхжуулах зэрэг чиглэлд хамтран ажиллахаар харилцан тохиролцов.

Эх сурвалж: БХБЯ

Видео: Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын 1/4 нь хүүхэд
Видео: Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын 1/4 нь хүүхэд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.