Ч.Отгочулуу: Ёс зүйгүй залуучууд МАН-д орж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Отгочулуу: Ёс зүйгүй залуучууд МАН-д орж байна

/2021.12.09/ Цаг үеийн асуудлаар Ардчилсан намын дарга М.Тулгат, Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу нар мэдээлэл хийж байна.

Маргааш тус намаас талбай дээр тайван жагсаал хийх юм.

АН-ын дэд дарга Ч.Отгочулуу, Ардчилсан нам энэ сард "Үндэсний анхдугаар чуулган"-аа хийсэн. Энэ үеэр эдийн засгийн асуудлыг мөн хөндсөн. Өнөөдөр инфляци 8-9 хувьтай байна гэж ярьж байна. Сүүлийн хэдхэн сар газ, талхны үнэ 60-70 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Ажилгүйдлийн статистик 8-9 хувьтай байна гэж байгаа ч Дэлхийн банктай хамтарч судалгаа хийхэд хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдийн 60-70 хувь нь ажилгүй байгаа үр дүн гарсан. Цар тахлын улмаас хамгийн их хор хохирол амссан хүмүүс бол эмэгтэйчүүд. Тэднээс авсан судалгаагаар "Дахиад ажлын байртай болоход маш хүнд байна" гэсэн хариултыг өгсөн.

Маш олон ёс зүйтэй, боловсролтой залуус гадагшаа гарч байна. Ёс зүйгүй залуучууд МАН-д орж байна. Яагаад гэвэл тус намд хамаг том дарга нар нь байдаг. Мөн улсын төсвөөс маш их мөнгө авдаг. Улсын төсвийн зардал жил бүр 30 хувиар өсөж байна. Уг нь энэ хэрээр эдийн засах томорч байх ёстой ч манайх сүүлийн 10 жилд яг хэвэндээ байна.

Улсын төсөв мөнгөгүй, санхүүжилт байхгүй байхад эрх барьж буй нам олон том төслүүд ярьж байгааг хараад айж байна. Гэхдээ Арчилсан намын зүгээс эдийн засгийг тэлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлмээр байна" гэв.

Меркелийг залгамжлах канцлераар Олаф Шольц сонгогдлоо
Меркелийг залгамжлах канцлераар Олаф Шольц сонгогдлоо
 
Ардчилсан намаас жагсаалтаар нэр дэвших 25 хүний нэрс
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.