АНУ-д Омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д Омикрон хувилбарын анхны тохиолдол бүртгэгджээ

/2021.12.02/ Коронавирүсийн Омикрон хувилбар Өмнөд Африкт анх илэрснээс хойш Лхагва гарагт АНУ-д тус хувилбарын тохиолдол илэрчээ.

Халдвар авсан иргэн Калифорнид вакциндаа бүрэн хамрагдсан хүн байсан бөгөөд арваннэгдүгээр сарын 22-нд Өмнөд Африкаас иржээ. Улмаар долоо хоногийн дараа шинжилгээ нь эерэг гарсан байна.

Халдвартай иргэн хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэй байсан бөгөөд, өөрийгөө тусгаарлалтад оруулжээ.

АНУ-ын агаарын тээврийн компаниуд Омикрон хувилбарт нэрвэгдсэн Африкийн өмнөд хэсгээс ирсэн зорчигчдын нэрсийг өгөхийг тушаасан гэж АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгджээ. Испани, Канад, Их Британи, Австри, Португал зэрэг хорин оронд илэрсэн шинэ хувилбарын талаар гол асуултууд хэвээр байна.

Мөн Арабын Нэгдсэн Эмират улс анхны тохиолдолоо Лхагва гарагт мэдээлсэн.

Эх сурвалж: Reuters

Канад Улс МУ-тай боловсролын салбарт хамтран ажиллахад бэлэн байна
Канад Улс МУ-тай боловсролын салбарт хамтран ажиллахад бэлэн байна
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.