/2021.12.01/ Домог IZ буюу Г.Ирээдүйд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Түүнийг цахим мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж, их хэмжээний ашиг олдог гэсэн мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн юм.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад, "Г.Ирээдүй гэх хүнтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсан. Тиймээс цагдаагийн байгууллагаас тус мэдээллийг нягтлахаар шалгалтын ажиллагаа явуулж байна" гэсэн тайлбарыг өглөө.
Бидэнд өгсөн эх сурвалжийн мэдээллээр одоогийн байдлаар коин гаргасан бүх хүмүүст хилийн хориг тавьсан гэсэн юм.