Т.Баярхүү: Иргэд хилээр орж ирсэн даруйдаа дахин шинжилгээ өгнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Баярхүү: Иргэд хилээр орж ирсэн даруйдаа дахин шинжилгээ өгнө

/2021.12.01/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, "УОК-оос ковид-19-ын шинэ хувилбар болох "Омикрон" бүртгэгдсэн орнуудаас ирж байгаа гадаадын иргэдийн манай улс хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан. Харин тухайн орноос ирж байгаа Монгол Улсын иргэдийг 10 хоног тусгаарлахаар болсон. Үүний хүрээнд улсын хэмжээнд нийт 14 тусгаарлах ажиглах байранд 1,377 иргэнийг хүлээж авах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Хил гаалийн хяналт шалгалтыг сайжруулах чиглэлээр аймгуудын Засаг дарга нарт үүрэг өгсөн. Хилийн боомтоор орж ирж байгаа иргэд 72 цагийн PCR шинжилгээний сөрөг хариутай байх ёстой. Мөн тухайн иргэд нисэх буудал болон хилийн боомтоор орж ирсэн даруйдаа дахин түргэвчилсэн эсвэл PCR шинжилгээ өгнө" гэв.

Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг хэлэлцэнэ
Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийг хэлэлцэнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.