/2021.07.27/: Өнөөдөр манай улсын 8 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81 кг жингийн эхний шатанд Сайед Моллай зодоглоно. Тэрээр дэвжээний 18 дахь барилдааныг Казахстаны Дидар Хамзатай хийнэ.
Мөн жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -63 кг жингийн эхний шатанд Б.Ганхайч зодоглоно.
Түүний өрсөлдөгч нь Пан Америкийн аваргын мөнгөн медальт Мексикийн Пришка Авити Алкаразтай юм.
Б.Ганхайчийн хувьд ялсан тохиолдолд шөвгийн 16-д Бразилын Кетлин Куадрос болон Хондурасын Сергиа Давид нарын ялсантай барилдах ажээ.
2018 оны дэлхийн аварга Сайед Моллайн хувьд ялбал шөвгийн 16-д Сьерре Леон болон Азербайжаны бөхчүүдийн ялсантай барилдана.
Буудлагын 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрлийн урьдчилсан шат эхэлж манай улсаас Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц сорино.
Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 3х3 төрөлд хүч үзэн ширүүн тулаан хийж буй охид маань өнөөдөр Хятадын багтай учраа таарсан байна.