ФОТО МЭДЭЭ: Мөсөн өргөөний бүтээн байгуулалт 95%-тай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО МЭДЭЭ: Мөсөн өргөөний бүтээн байгуулалт 95%-тай байна

Цар тахал, зарим нэг саад бэрхшээл байсан ч Степпе Арена компанийн "Мөсөн өргөө" ордны бүтээн байгуулалтын ажил урагшилсаар байна.

Саяхан хамгийн чухал хэсэг болох мөсөн дэвжээ тавих ажлыг Австри улсын хоёр мэргэжилтэн ирж, монгол инженерүүдийн хамт амжилттай тавилаа. Мөсөн өргөөний шалны хэсэг гэхэд олон давхар тул заримыг нь монгол инженерүүд онлайнаар сургалт аван гүйцэтгэсэн байна.

Мөсөн өргөөний бүтээн байгуулалтын гүйцэтгэл 95 хувьтай байгаа бөгөөд одоогоор гадна ландшафт, дотоод заслын ажил хийгдэж байна. Мөсөн өргөөд спортын уралдаан тэмцээн болохоос гадна гэрэл, дуу авиа зэрэг нь өндөр технологиор тоноглогдсон тул урлаг соёлын тоглолт ч болж болох олон талын боломжтой ордон ажээ.

Степпе Арена ХХК-ийн "Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө" ордон 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд шаваа тавьсан юм. Үүнээс 16 сарын дараа нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хойшлогдсоор байгаа юм.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж "Мөсөн өргөө" ордон ес, аравдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж магадгүй байна.

"Степпе Арена" ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Цагаан мөсөн өргөө төслийг санаачлан ийнхүү амжилттай хэрэгжүүллээ. Мөсөн өргөөг барьж байгуулахад Ачит Ихт компани гол санхүүжүүлэгчээр ажиллаж, хөрөнгө оруулсан бөгөөд МАК, UPC8 Степпе линк компаниудын дэмжлэгтэйгээр Монгол Улс анх удаа, Токио-2020 олимпийн жил Олон улсын олимпын хорооны стандартын мөсөн ордонтой болж буй нь энэ юм.

ТОКИО 2020: Ц.Цогтбаатар идэвхгүй барилдааны хоёр торгуулиар ялагдлаа
ТОКИО 2020: Ц.Цогтбаатар идэвхгүй барилдааны хоёр торгуулиар ялагдлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.