2021.07.26
Сүүлийн жилүүдэд манай улсад газар хөдлөлтийн чичирхийллийн давтамж ихээхэн нэмэгдсэн байна.
2021 оны эхний хагас жилийн байдлаар 3.5 магнитудаас дээш 240 гаруй удаагийн чичирхийлэлт бүртгэгдээд байна.
Тухайлбал, зөвхөн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэхэд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутаг дэвсгэрт 4.6-6.5 магнитудын хүчтэй 8 удаагийн газар хөдлөлт болжээ.
Мөн 07 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод 09:15 цагт газар хөдлөлтийн хүчтэй чичиргээ мэдрэгдсэн. Энэхүү газар хөдлөлт нь Улаанбаатар болон Сэлэнгэ аймгийн Ерөө суманд болсон бөгөөд Улаанбаатар хотод 3,8 магнитуд байсан бол Ерөө суманд 5,2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Азаар ямар нэгэн хүнд хохирол учраагүй юм.