ОХУ-д жилд 2,5 тонн алт олборлох алтны уурхай ашиглалтанд орлоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-д жилд 2,5 тонн алт олборлох алтны уурхай ашиглалтанд орлоо

/2021.07.26/: Оросын “Мангазея” компани Забайкалийн бүс нутаг дахь алтны “Наседкино” ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг тус улсын Газрын хэвлийн асуудал эрхэлсэн холбооны албанаас (Роснедр) олгожээ. Энэхүү уурхай нь бүрэн хүчин чадлаар жилд 2.5 тонн алт олборлож, 1 сая тонн хүдэр боловсруулах аж. Ингэснээр алтны үйлдвэрлэлээр улсдаа 15 дугаарт эрэмбэлэгдэнэ.

Тухайн ордыг ашиглалтад оруулах төслийн нийт хөрөнгө оруулалт 13.6 тэрбум рубль юм. 2018 оноос “Мангазея” компани нь “Наседкино” орд газарт алтны уурхай, баяжуулах үйлдвэр байгуулах зөвшөөрлийг эзэмшиж буй аж.

Тус орд нь нийт 23.9 тонн алтны нөөцтэй ба үндсэн 4 талбайгаас бүрддэг байна. Хүдэр дунджаар 1.4-2.9 гр/тн алтны агууламжтай.

Эх сурвалж: mongolianminingjournal.com

Залуучуудыг АНУ-д суралцах боломжийг өргөжүүлэх саналыг тавьлаа
Залуучуудыг АНУ-д суралцах боломжийг өргөжүүлэх саналыг тавьлаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын I тойрог замын төсөлтэй танилцаж, шуурхай штабын гишүүдэд үүрэг даалгавар өглөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.