/2021.7.26/
- Хятадад ковид19 Уханьд тарахаас өмнөх үеийн цусны дээжүүдийг шинжлэхээр боллоо -
Хятад улс Ковид-19 дэгдэхээс өмнөх үеийн цусны дээжийг шинжилгээнд хамруулахаар бэлтгэж байна гэж эрүүл мэндийн байгууллагууд пүрэв гарагт мэдээллээ. Учир нь, коронавирусийн дэгдэлтийн өмнөх тохиолдлуудыг илрүүлж магадгүй ажээ.
Судалгааг анх 2019 онд Ковид-19 өвчин илэрсэн Ухань хотод хийх бөгөөд хоёр жилийн хугацаатай цусны хадгалалтын хугацаа өнгөрсний дараа шинжилгээ хийх боломжтой гэж ДЭМБ-ын хятадын шинжээчдийг удирдаж байсан эрдэмтэн Лян Ваннян хэллээ.
Гэхдээ хоёр жилийн хугацаа өнгөрсний дараа ойролцоох муж болоод бусад газраас авсан, хадгалагдсан цусны дээжийг судлах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Лян Ваннян “Хадгалсан цусны дээжийг шинжлэн үзсэнээр анхны мэдэгдэж буй өвчтөнөөс өмнө Ковид-19 халдвар гарсан эсэхийг илрүүлэхэд тусална” гэж хэлсэн бөгөөд энэ тохиолдол 2019 оны 12-р сарын 8-нд бүртгэгдсэн байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас дараагийн шатанд Ковид-19 гарал үүслийг судлах талаар санал тавьсан хэвлэлийн бага хуралд оролцож байсан ба тэр үед Хятадын албаны хүмүүс уг саналаас татгалзаж байжээ.
ДЭМБ өнгөрсөн долоо хоногт гишүүн орнууддаа төлөвлөгөөгөө танилцуулсан нь НҮБ-ын агентлаг цар тахал хэрхэн эхэлснийг ойлгохын тулд ажлаа урагшлуулах шахалтанд орсонтой холбоотой юм.
Ковид-19 –р өвдсөн өвчтнүүдийн урьд өмнө нь мэдэгдээгүй байсан вирусын гарал үүслийг хаанаас эхлэлтэйг мэдэх нь хамгийн чухал. Цусан дахь тодорхой вирусын эсрэг бие илрүүлдэг ийлдэс судлалын шинжилгээ нь хадгалагдсан сорьцонд нэвтрэх боломжийг эрдэмтдэд олгосноор өнгөрсөн хугацаанд хүмүүс эсвэл амьтад цаг хугацааны хувьд хэрхэн халдвар авсныг ойлгоход туслах юм.
Эх сурвалж: SCMP