ТОКИО 2020: Манай улсын анхны медалийг М.Уранцэцэг хүртлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: Манай улсын анхны медалийг М.Уранцэцэг хүртлээ

Жүдо бөхийн хөнгөн жинд Монголын нүүрийг сүүлийн арав шахам жилийн турш тахалсан Мөнхбатын Уранцэцэгт нэг л зүйл дутуу байлаа. Тэр нь олимпийн наадмын медаль. Тэгвэл шинэхэн хөдөлмөрийн баатар маань -48кг-ийн жинд Токиогийн дэвжээнд дутуугаа гүйцээж, олимпийн хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Хүрэл медалийн төлөө тэрбээр Португалын өсч яваа жүдоч Катарина Костаг дархан өчих мэхээрээ буулгаж авав. Ингэснээр тэрбээр олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын хоёр дахь жүдоч болж түүхэнд бичигдлээ. Мөн Монголын жүдочид ес дэх медалиа олимпийн наадмаас авч байна.

ТОКИО 2020: Дэлхийн аврага Италийн багтай энэ тэнцүү тоглолоо
ТОКИО 2020: Дэлхийн аврага Италийн багтай энэ тэнцүү тоглолоо
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, А.Дуда нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо тунхаглан зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.