Виртуал хөрөнгийн хууль батлагдтал шинэ койн, шинэ бирж гаргахыг хязгаарлахыг санууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Виртуал хөрөнгийн хууль батлагдтал шинэ койн, шинэ бирж гаргахыг хязгаарлахыг санууллаа

/2021.11.04/ Чуулганы нэгдсэн хуралдаанаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын их хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын зарим гишүүн койнтой холбоотой асуудалд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн анхаарч байгааг тодрууллаа.

СЗХ-ны дарга Д.Баярсайхан "Сүүлийн үед санхүүгийн зах зээл дээр технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ ихээр гарч байна. Үүний нэг нь койн. Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны зүгээс энэ талын хууль эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг маш тодорхой хэлж байгаа. Бидний зүгээс койныг ханшийн савлагаа ихтэй, хөрөнгөөр баталгаажаагүй, бодит үнэ цэнэгүй гэж харж байна" гэсэн юм.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо бид хариуцлага хүлээхгүй гэж хэлж байгаа нь хангалтгүй байна. Койны асуудал хэрээс хэтэрч байна гэж олон хүн ярьж байна. Иргэд цалингаа урьдчилж аваад койн худалдаж авч байна. Бараа материалынхаа мөнгийг койн болгоно гээд бөөнөөрөө хоосрох аюултай болоод байна. Тэгэхээр УИХ төрийн мөнгөний бодлого хэлэлцэж байгаа энэ үеэр анхааралдаа авахгүй бол болохгүй нь. Виртуал хөрөнгийн тухай хуульд энэ асуудлыг оруулж байгаа учир хууль батлагдвал шинэ койн, шинэ бирж гаргахыг хязгаарламаар байна" гэв.

Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулна
Л.Оюун-Эрдэнэ: Түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулна
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.