Пальма арлын оршуулгын газрууд үнсэнд булагджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пальма арлын оршуулгын газрууд үнсэнд булагджээ

Without signs of the end of the eruption, the ash covers the island of La  Palma - Xnewsnet.com

/2021.11.03/ Канарын арлуудын Пальма арал дээр галт уул дэлбэрсний улмаас нутгийн оршин суугчдын "Бүх Гэгээнтнүүдийн өдөр" болон "Нас барагсдын өдөр"-ийг тэмдэглэх боломжийг хаажээ.

Дээрх шашны баярууд арваннэгдүгээр сарын 1, 2-нд тохиодог байна. Испанид уламжлал ёсоор амралтын өдрүүдэд тус баярыг тэмдэглэдэг бөгөөд Иберийн хаант улсын оршин суугчид эдгээр өдрүүдэд өвөг дээдсийнхээ булшийг эргэдэг ажээ.

Гэсэн ч энэ жил Пальма арлын өмнөд хэсгийн оршин суугчид энэхүү зан үйлийг хийх боломжгүй болсон байна. Учир нь Лас Манчасын оршуулгын газар үнсэнд дарагдаж, булшны чулуунууд бараг харагдахгүй болтлоо далд оржээ.

Галт уулын лаав оршуулгын хашаанаас ердөө 200 метр зайд хүрээд зогссон байна.

Одоогийн байдлаар оршуулгын газруудын үйл ажиллагаа зогссон бөгөөд энэ нь Пальма арал дээрх цорын ганц оршуулгын газар ийнхүү үнсэнд булагдсан нь ноцтой асуудал үүсгэж байгаа юм.

Галт уулын дэлбэрэлтийн улмаас 2,296 барилга байгууламж, 70 орчим километр зам эвдэрч, 7,200 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Сүүлийн үед тус арлыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа аж. Энд ирсэн хүмүүс ихэвчлэн галт уулын дэлбэрэлтийг үзэх гэж ирдэг байна.

Spain: La Palma volcanic eruption intensifies, engulfs more homes | News |  Al Jazeera

Houses, schools engulfed in Canaries volcano

С.Жавхлан: Биеэ илааршуулж байгаад Монголоо сайхан болтол тэмцэнэ ээ
С.Жавхлан: Биеэ илааршуулж байгаад Монголоо сайхан болтол тэмцэнэ ээ
 
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Иргэний АНДГАЙ өргөх ёслол боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.