/2021.11.03/ ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эмч өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө ээлжинд гарч байгаад ажлын байран дээрээ нас баржээ. Талийгаач ЭХЭМҮТ эмнэлэгт 16 жил ажилласан хичээнгүй, хөдөлмөрч нэгэн байжээ.
Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад, "Тухайн эмч ковид биш эрчимт эмчилгээний сэхээн амьдруулах тасагт ажиллаж байсан. Эмч өвчтөнүүдээ үзэж тусламж үзүүлсний дараа амрах өрөөнд хэвтэх гээд явсан юм билээ. Хэсэг хугацааны дараа сувилагч ороход зүрх нь зогссон байдалтай байсан. Нас баралтын шалтгааныг одоогоор хэлж мэдэхгүй байна. Шүүх шинжилгээний хариу гарсны дараа мэдэх боломжтой" гэв.
Нас барсан эмч 40 гаруй гаруй насны хүн байжээ.