ТОКИО 2020: М.Уранцэцэг медалийн төлөө Косовогийн бөхтэй барилдана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОКИО 2020: М.Уранцэцэг медалийн төлөө Косовогийн бөхтэй барилдана

Жүдогийн ДАШТ-2019: М.Уранцэцэг, Г.Отгонцэцэгтэй “өрсөлдөнө” |

/2021.07.24/: Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо. Манай бөх шөвгийн наймд Израилийн Шира Ришониг үүүрч вазари аваад залгуулан даралтад оруулж, цэвэр ялсан юм. Урнаа өмнө нь Ришониг дөрвөн удаа ялж байсан, энэ удаад ч ялснаар хоорондын харьцаа 5:0 боллоо.

Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникитэй барилдана.

Медалийн төлөөх барилдаанууд 16 цагаас эхлэх бөгөөд Урнаа дөрөв дэх барилдаанд дэвжээн дээр гарна.

Олимпийг илтгэх утгатай хувцас худалдаалж эхэлжээ
Олимпийг илтгэх утгатай хувцас худалдаалж эхэлжээ
 
Д.Амарбаясгалан: Хууль ба журмын зохист харьцаа алдагдсаны улмаас хууль биш, харин журам ноёлж байна
Д.Амарбаясгалан: Хууль ба журмын зохист харьцаа алдагдсаны улмаас хууль биш, харин журам ноёлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.