Засгийн газрын 2021 оны 07-р сарын 21-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг Улсын онцгой комисст өгсний дагуу
- Монголын Үндэсний Бөхийн Холбоо баяр наадмын бөхийн барилдаанаа,
- Морин спорт уяачдын холбоод хурдан морины уралдаанаа,
- Монголын Хөлбөмбөгийн Холбоо лигийн тэмцээнээ зохион байгуулах саналаа дурдсан хугацаанд нь хүргүүлсэн.
УОК-ын 2021 оны 07-р сарын 23-ны өдрийн хуралдаанаар " ... цар тахлын үе учир Бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах..." шийдвэрийг гаргалаа.