Л.Оюун-Эрдэнэ: Спорт заал, үзвэр үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ түргэвчилсэн шинжилгээ өгнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Спорт заал, үзвэр үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ түргэвчилсэн шинжилгээ өгнө

/2021.11.01/ Урлаг, спортын зарим арга хэмжээг нээж байгаатай холбогдуулан УОК, НОК хамтарсан мэдээл хийж байна.

МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Цар тахал гарснаас хойш 6 удаа хөл хорио тогтоолоо. Монгол Улсын эдийн засаг түүхэндээ хоёр дахь удаагаа хасах хувь руу унасан үзүүлэлттэй байна. Энэ нь бидний нийгэм, эдийн засагт хүнд нөхцөл байдлыг бий болголоо. Манай улс нэг жилийн дараа урлаг соёлын арга хэмжээг дахин эхлүүлж байна.

Урлаг, соёл, спорт заалаар үйлчлүүлж байгаа иргэд түргэвчилсэн шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Хэрэв тухайн иргэн гурав дахь тундаа хамрагдсан бол түргэвчилсэн шинжилгээ өгөх шаардлагагүй. Мөн эрүүл мэндийн салбарыг зохион байгуулалтад оруулж үзвэр үйлчилгээний газрын гадна түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх боломжийг бүрдүүлнэ" гэлээ.

Мөн тэрбээр, "Манай улс вакцины хангалттай нөөцийг бүрдүүлсэн. Өнгөрсөн сараас эхэлж нэмэлт тун буюу гуравдугаар тунг иргэддээ хийж эхэлсэн. Монгол Улс бусад улсыг бодвол хамгийн түрүүнд хүн амаа дархлаажуулсан учир энэ жил ЕБС-ын хичээлийг танхимаар эхлүүлсэн. Эхний тунгаа хийж эхлээгүй байгаа улсууд байгаа. Хэрэв хүн амын гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд /одоо 23 хувьтай байгаа/ хүрсэн тохиолдолд улбар шар түвшнээс шар түвшин рүү шилжинэ" гэв.

Биткойн 13 нас хүрлээ
Биткойн 13 нас хүрлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.