/2021.07.24/: Ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Э.Лхагвасүрэн эхний даваандаа АНУ-ын энэтхэг гаралтай тамирчин Никил Кумарт 4:1-ээр хожигдон тэмцээнээс хасагдлаа. Тэдний тоглолт 11:2, 11:6, 7:11, 11:5, 11:8 гэсэн дүнтэй өндөрлөсөн юм. Манай хүнийг хожсон 18 настай америк тамирчин 2019 онд Пан Америкийн наадмын багийн төрөлд түрүүлж байв.
Э.Лхагвасүрэн одоо Б.Болор-Эрдэнийн хамт холимог хосын төрөлд өрсөлдөнө.