Д.Ганбат: Одоогийн ЗГ хамгийн чадалгүй, чансаагүй сайд нараас бүрдсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Одоогийн ЗГ хамгийн чадалгүй, чансаагүй сайд нараас бүрдсэн

/2021.11.01/ АН-ын бүлгийн хуралдааны талаар тус намын гишүүн Д.Ганбат сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- АН бүлэг дотор болж байгаа асуудал юу болж шийдэгдсэн бэ? Хэн нь яг албан ёсны дарга вэ?

- Энэ талаар өнөөдөр ярилцаагүй. АН-ын бүлгийн даргаар Д.Ганбат миний бие хэвийн ажиллаж байна.

Би Засгийн газраас ямар нэг зүйл горьдсон юм байхгүй. Ерөнхийдөө хамтарч ажиллах ёстой. Монгол улс бол бидний улс. Миний хувьд сайд болох сэдэл байхгүй. Ардчилсан нийгэмд хэн ч юу ч гэж ярьж болно.

- Яагаад сөрөг хүчин Засгийн Газартайгаа хамтарна гэж байна вэ?

- Бүгд хуулийн хугацаанд явдаг. ЗГ-ыг яаж үр дүнтэй, сайн ажиллуулах талаар бид ярилцдаг. Үүнийг ингэж мушгиж гуувиулж ярьж болохгүй.

- Улсын төсвийг өргөн бариад сар гаран болж байна. АН бүлэг одоо болтол дүгнэлтээ гаргаж өгөөгүй байна. Улсын төсөв дээр ажиллах чадамжгүй болсон гэсэн үг үү?

- Хуулийн дагуу явж байгаа. Хоёрдугаар хэлэлцүүлэг дээр бид дүгнэлтээ гаргаж өгдөг байгаа. 2022 оны төсөв 18 их наядын зарлагатай, 15 их наядын орлоготой жил болох гэж байна. Төсвийн алдагдал маш их байгаа үүн дээр анхаарах ёсто. Төсвийн орлогыг нэмэгдүүлсэн. Үүнээс гадна 440 гаруй арга хэмжээг санхүүжүүлэхээр байгаа. Үүнээс 63 орчим нь тодорхой бус зураг төсөлгүй байсан.

- Ирэх оны төсөв дээр дэд бүтцийн салбар руу их хөрөнгө оруулалт хийсэн байсан. Ер нь төсвийг яаж дүгнэж байна вэ?

- Хэлэлцэх эсэхээ шийдсэн. Төсөв гурав дөрвөн хэлэлцүүлэг дамжиж явдаг. Ковидын хуулиар далимдуулж төсвийн хяналт маш муу байлаа. Энэ жил арай гайгүй болох болов уу гэж харж байна.

- Гишүүд тойрогтоо дөрвөн тэрбум төгрөг зарцуулах эрхтэй болгох талаарх асуудал анхаарал татаж байна. Үүн дээр АН-ын бүлгийн гишүүд санал нэгдсэн үү?

- Улс орны байдал хүнд байхад УИХ-ын гишүүд дөрвөн тэрбум төгрөгийг тойрогтоо зарцуулах нь нийцтэй биш байх аа. Ганц нэг гишүүд татгалзах хэрэгтэй гэж хэлж байгаа. Би тэр байр суурь дээр байгаа.

Ирэх жилийн төсөвт шүүмжлэх зүйл их байгаа. Гялайж гялтайх сайн хөрөнгө оруулалт харагдахгүй байна.

Засгийн Газар маш муу ажиллаж байна. Монгол Улсын сүүлийн гучин жилийн түүхэн дэх хамгийн чадалгүй, чансаагүй сайд нараас бүрдсэн ЗГ ажиллаж байна гэж дүгнэж байна

Явган хүний зам хаасан байршлуудад газар чөлөөлөлт хийхийг үүрэг болголоо
Явган хүний зам хаасан байршлуудад газар чөлөөлөлт хийхийг үүрэг болголоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.