Сурагчид олон улсын Олимпиадад оюун ухаанаа гайхуулсаар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурагчид олон улсын Олимпиадад оюун ухаанаа гайхуулсаар

May be an image of 7 people, people standing and indoor

/2021.07.24/: Олимпын наадмын нээлт болж байгаа яг энэ цаг мөчид олон улсын олимпиадад оролцож байгаа манай сурагчдын баг гайхалтай амжилт гаргасан мэдээг хүлээн авлаа.

Монголын сурагчид олон улсын математикийн олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ. Герман, Сингапур зэрэг орныг ардаа орхиж бахархам амжилт гаргасан сурагчид, багш нар, тэдний эцэг эх, асран хамгаалагчдад халуун баяр хүргэж талархал илэрхийлье.

Мөн олон улсын физикийн 51 дэх олимпиад Литва Улсад болж Монголын 2 сурагч хүрэл медаль хүртжээ. 76 орны 400 гаруй сурагч энэ олимпиадад оролцсон юм. Та бүхэнд улам их амжилт хүсье.

Хэдхэн хоногийн өмнө мэдээлэл зүйн олимпиадын дүн гарч Монголын багш сурагчид медаль хүртсэн сайхан мэдээг бид та бүхэнд дуулгаж байсан. Тэгвэл тун удахгүй биологийн олон улсын олимпиадын дүн гарах гэж байна. Маргааш химийн олимпиад эхэлнэ.

Энэ онд Монголын сурагчид олон улсын 5 олимпиадад оролцож байна. Цар тахлын үе тул сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулж үндэсний сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. 3 олимпиадын дараа буюу одоогийн байдлаар Монгол сурагчид 2 алт, 3 мөнгө, 4 хүрэл, 3 тусгай байр эзлээд байна.

No photo description available.

May be an image of text that says 'MONGOLIA IMO 2021 INTERNATIONAL MATHEMATICAL OLYMPIAD IMO 2021 IMO 2022 MNG IMO 2021 oidmedal Honburable menton fotning 20 10 Contestant [96] PS P6 Total Abs. 30 20 29 Award Nyamdavaa Amar Unubold Munkhbat Misheel Otgonbayar Saikhanbileg Tsogtgerel Batsambuu Batbold Enerelt Delgerdalai Team results 者 a Rank Rel. 96.93% Gold medal Gold medal medal 105 83.17% Silver medal 218 Bronze medal 218 4.89% Bronze medal 130 90.57% G,G,S,S,B,B'

Эх сурвалж: БШУЯ

Г.Ганхүү: Өглөө сэрээд харахад хөөгдсөн гэх хэрэгт унасан байсан
Г.Ганхүү: Өглөө сэрээд харахад хөөгдсөн гэх хэрэгт унасан байсан
 
Сонгуулийг нээлттэй, ил тод зохион байгуулахад улс төрийн намуудтай хамтран ажиллана
Сонгуулийг нээлттэй, ил тод зохион байгуулахад улс төрийн намуудтай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.