О.Амартүвшин: Бид нэн түрүүнд дотооддоо халдвар тархахгүй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Амартүвшин: Бид нэн түрүүнд дотооддоо халдвар тархахгүй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой

/2021.10.26/ “Монголын аялал жуулчлалын форум - 2021” болж байна. Энэ үеэр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин Эрээн хотын хилийг хаасантай холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар сэтгүүлчдэд яриа өглөө.

О.Амартүвшин: Дан ганц дотоодын нөөц бололцоогоор бүтээгдэхүүн үйлчилгээ үйлдвэрлэнэ гэдэг нь дэлхийн аль ч улсад байхгүй. Түүхий эд дэлхий даяар тарсан байдаг. Өөрт хэрэгтэй түүхий эдийг татан төвлөрүүлж бүтээгдэхүүн үйлчилгээ бий болдог.

Эрээнээс дан ганц Хятадын бараа орж ирдэггүй. АНУ, Зүүн өмнөд Ази, Европоос хүртэл усан тээврээр дамжиж орж ирдэг.

Бид нэн түрүүнд дотооддоо халдвар тархахгүй байх нөхцлийг бүрдүүлэх ёстой. Урд хөршид өвлийн олимп болох гэж байгаатай холбогдуулан халдвар хамгааллын дэглэмдээ онцгой анхаарч ажиллаж байна.

Үүнийг дагаад халдварын тохиодлоо багасгаж, гурав дахь тундаа идэвхтэй хамрагдсанаар байдал хэвийн болно гэж харж байна.

Бие биенээсээ харилцаа хамааралгүй бизнес гэж дэлхий дээр байхгүй. Хятадын талд өвлийн олимп чухал гэдгээ хэлсэн.

Эрээн хот дахь нөхцөл байдал маш хүнд байна. Хилээ хэзээ нээх нь тодорхойгүй. Хамгийн сүүлийн халдварын тохиолдлоос хойш гурван удаа шинжилгээ авч байж хилээ нээнэ гэдэг нь ойролцоогоор нэг сарын хугацаа яригдана гэв.

Урд хөршөөс хэт их хамааралтай байгаа нь нарийн ногооны олдоц ховор болж, олдсон хэд нь тэнгэрт хадсан өндөр үнэтэй байгаагаас харж болох юм.

Өчигдөрийн ханшаар гэхэд салатны навч нэг килограмм нь 30 мянган төгрөгт хүрсэн байсан юм.

МУ-ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болж байна
МУ-ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болж байна
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.