Афганистан: Өлсөхийн эрхэнд хүүхдээ 500 доллараар заржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Афганистан: Өлсөхийн эрхэнд хүүхдээ 500 доллараар заржээ

/2021.10.26/ Афганистан улсын удирдлагыг Талибууд эрхэндээ авснаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна.

Энэ хугацаанд Афган иргэд өлсгөлөн, ядуурлын туйлд хүрчээ. Одоогоор тус улсад сая гаруй хүүхэд өлсгөлөнгийн улмаас амь насаа алдах аюулд хүрээд байна.

Гэрийн эзэн нь хог түүж голоо зогоодог нэгэн гэр бүл бяцхан охиноо бусдад 500 доллараар заржээ. Хүүхдийн ээж "Охин маань өлсөж үхэх аюулд орсон учир охиноо зарлаа. Гэхдээ ийм байдалд хүрэхгүй юмсан, охиноо зарахгүй юмсан гэж үнэхээр их хүсэж, хичээсэн" хэмээн өгүүлжээ.

Охины аав хог түүж голоо зогоодог байсан ч сүүлийн үед түүх хог ч байхгүй болжээ. Тэрээр "Бид маш их өлсөж байна. Манай гэрт гурил, тос гээд ерөөсөө юу ч байхгүй" гэсэн байна.

Охиныг худалдаж авсан эр түүнийг хүүхэдтэйгээ гэрлүүлнэ хэмээжээ. Гэвч үнэхээр тэгэх эсэхийг нь хэн ч мэдэхгүй юм.

Эх сурвалж: BBC

ТӨСӨВ 2022: Дадал суманд нисэх буудал барих төсөв 4,4 тэрбум 
ТӨСӨВ 2022: Дадал суманд нисэх буудал барих төсөв 4,4 тэрбум 
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.