/2021.10.26/ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ оны 9 сарын байдлаар цагдаагийн байгууллагад 17,360 гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийсэлд 64,1 хувь нь үйлдэгдсэн байна.
Үүнтэй холбоотойгоор зарим гэмт хэргийн талаар НЦУГ-ын дэд бөгөөд Мөрдөн шалгах газрын дарга цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр, Сүүлийн үед бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна. БЗД, СБД, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орон сууцны айлуудын хаалганы цоожийг өрөмдөж, эд зүйлсийг нь дээрэмдсэн 8 гэмт хэрэг бүртгэгдсэн. Тухайлбал,
- БЗД-ийн 26-р хороонд байрлах "Дүнжингарав" хотхоны оршин суугчдын хаалганы цоожийг өрөмдсөн,
- Мөн ХУД-ийн "Стар", "Могул", Ривэр гарден" хотхоны иргэдийн хаалганы цоожыг өрөмдөн эд зүйлийг нь хулгайлж, ихээхэн хэмжээний хохирол учруулсан.
Эзэн холбогдогч тогтоогдоогүй байгаа бөгөөд сэжиг бүхий этгээдүүдийг холбогдуулан шалгаж байна. Эдгээр хотхонууд бүгд харуул хамгаалалттай ч энэ төрлийн гэмт хэрэг гарч байгаа нь харуул хамгаалалтын албыг сайжруулах шаардлагатайг харуулж байна. Түүнчлэн орон сууцны компаниуд байрнуудын гаднах хяналтын камерыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна" гэв.