Б.Баярмагнай “ADEX-2021” олон улсын үзэсгэлэнд оролцлоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баярмагнай “ADEX-2021” олон улсын үзэсгэлэнд оролцлоо

May be an image of 2 people, people standing and text that says '대한민국 국방부 SD'

/2021.10.26/: Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай БНСУ-ын Сөүл хотноо 2021 оны аравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Сөүлийн агаар сансар, батлан хамгаалахын олон улсын үзэсгэлэн” /ADEX-2021/-нд оролцлоо. Энэ үеэр дэд сайд Б.Баярмагнай зарим улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн төлөөлөгчидтэй уулзав.

May be an image of military uniform, outdoors and text that says 'HR HRSHERPA SHERPA'

Мөн тэрээр БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалахын дэд сайд Пак Жэ Минтэй уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцов. Хоёр улсын Батлан хамгаалахын дэд сайд нар цэргийн хамтарсан сургууль, цэргийн боловсон хүчний сургалт, солилцооны үйл ажиллагаа тасралтгүй ахиж байгааг өндрөөр үнэлж, цаашид цэргийн өндөр түвшинд харилцааны идэвхтэй хандлагыг хадгалж, хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, цэргийн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлжээ.

May be an image of car and text that says 'HYUNDAI MOTOR-GROUP ew Vehicle Together Û for better future! Futur Evolution of DOSS L DEFEN'

“ADEX-2021” нь сансар судлал болон батлан хамгаалахын дэвшилтэт техник хэрэгслийг дэлгэн үзүүлж, бүс нутгийн орнуудын дэвшилтэт техник технологитой танилцах, мөн оролцогч талуудад хоёр талын уулзалт хийж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх боломжийг олгодог олон улсын индэр болж байна.

Эх сурвалж: БХЯ

Видео: “Ковид ба агаар сэлгэлт“-ийн тухай
Видео: “Ковид ба агаар сэлгэлт“-ийн тухай
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.