/2021.10.26/: COVID-19 хөнгөн туссан хүмүүс нэг их удалгүй эдгэрдэг.
Гэсэн хэдий ч өвчлөлийн эхэн үедээ хөнгөн туссан ч эдгэрсний дараа удаан хугацааны туршид COVID үр нөлөө өвчтөнүүдийн 15-80 хувьд нь илэрч байна.
Ужиг COVID буюу КОВИД-ын дараах нөхцөл байдал нь халдвар авснаас хойш дөрвөн долоо хоногоос дээш хугацаанд илэрч болох эрүүл мэндийн олон төрлийн асуудал юм. АНУ-ын "Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв"-ийн (CDC) мэдээлснээр халдвар авсны дараа ямар ч шинж тэмдэг илрээгүй хүмүүст ч эрүүл мэндийн янз бүрийн хэлбэрээр ужиг COVID-ийн шинж илрэх боломжтой гэнэ.
Урт хугацааны COVID-ийг гурван ангилалд хувааж болно.
COVID-19 вирусын улмаас эс шууд гэмтдэг бөгөөд энэ нь удаан үргэлжлэх шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Энэ бол эхний ангилал. Энэ нь тухайн хүн бүрэн эдгэрээгүйг илтгэнэ.
Урт хугацааны COVID-ийн хоёр дахь ангилал нь шинж тэмдгүүд нь хүндэрч эмнэлэгт хэвтэн эрчимт эмчилгээний тасагт хэдэн долоо хоног хэвтэн эмчлүүлэх. Ковид туссан өвчтөнд булчингийн сулрал, тархины үйл ажиллагааны доголдол ажиглагддаг. Мөн гэмтлийн дараах стресс эмгэг ч илэрдэг байна.
Гурав дахь ангилалд эдгэрсний дараа шинж тэмдэг илэрдэг тохиолдлууд орно.
COVID-ийн хувьд янз бүрийн шинж тэмдгүүд байна. Жишээлбэл -30 настай хүн нас барж байхад 70 настай хүнд ямар ч шинж тэмдэг илрэхгүй байгаа. Учир нь хүний дархлааны систем өвчтөн бүрт харилцан адилгүй байх ба вирусын бие махбодид үзүүлэх нөлөө өөр өөр байдаг аж. Үрэвслийн шинж тэмдэг болон дархлааны систем хоорондын харилцан үйлчлэлийн улмаас эдгэрсний дараа эдгээр удаан хугацаанд үргэлжлэх шинж тэмдгүүд нь үүсдэг байна.
Өвчтөнд эдгэрсний дараа илэрч байгаа шинж тэмдэг нь ужиг COVID-ийн хам шинж үү, эсвэл шинэ өвчлөлийн эхлэл үү гэдгийг тодорхойлох шаардлага үүссэн ч байж магадгүй байна.
Удаан хугацааны COVID-ийн шинж тэмдгүүд нь бүх эрхтэн тогтолцоонд нөлөөлж байгаа ба дараах шинж тэмдгүүд илэрч байна. Үүнд бие сульдаж ядрах, биеийн хүчний ажил хийсний дараа бие эвгүйрэх, сэтгэл түгших, хямрах, нойргүйдэх болон танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдах. Мөн зүрх дэлсэх, уушигны гэмтлээс үүдэлтэй амьсгал давчдах, ходоод гэдэс хямрах, хоолны дуршил алдагдах боломжтой юм.
Мөн хүний архаг өвчнийг "барьдаг". Жишээ нь, бөөрний архаг өвчтэй зарим хүн COVID-ийн дараа урт хугацааны диализ хийлгэх шаардлагатай болж байна. Мөн цусны бүлэгнэл үүсгэж, зарим өвчтөнд үс унах, тууралт гарах шинж тэмдэг илэрч харин зарим дотоод шүүрлийн өвчтэй хүмүүс эутиреоид синдром илэрч байна.
Иймээс цогц эмчилгээний арга боловсруулах хэрэгтэй.
Урт хугацааны COVID нь хүүхдүүдэд ч нөлөөлж байна.
Анх энэ тухай мэдээлэл дутмаг байсан ч одоо олон тооны хүүхдүүд COVID-ийн удаан хугацааны шинж тэмдэгтэй байна. Хүүхдүүдийн шинж тэмдгүүд нь насанд хүрэгчдийнхтэй зарим талаар төстэй байгаа нь тодорхой болжээ. Хүүхдүүд ядрах, анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй байгаа талаар гомдоллож байгаа бөгөөд энэ нь тэдний хувьд сургуульд сурахад нь хүндрэл учруулж байна.
Нойргүйдэх асуудал хүүхдүүдэд илэрч байгаа ч энэ нь насанд хүрэгчдийнхээс хамаагүй бага байгаа гэнэ. Насанд хүрэгчид болон хүүхдүүдэд илрэх урт хугацааны COVID-ийн шинж тэмдгүүд нь ижил төстэй байгаа ч хүүхдүүдэд эдгээр шинж тэмдгүүдийн ихэнх нь хоёр сарын дотор алга болж байгаа гэнэ.
Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү өртөж байна
Сүүлийн үеийн судалгаанаас үзвэл ужиг COVID-ийн синдром эрчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдэд илүү нэмэгдэж байгаа ажээ. Энэ нь Ази, Европ, Америк даяар ижил байгаа гэнэ.
Дунд насны эмэгтэйчүүдэд ужиг COVID-ийн шинж тэмдэг илүү илэрч байгаа бөгөөд энэ асуудлыг цаашид судлах шаардлагатай байна.
Вакцинжуулалт нь урт хугацааны COVID-ын дараах хам шинжээс урьдчилан сэргийлэх боломжтой.
COVID-19 нь зарим өвчтөнд асар хүндээр тусаж байгаа ч вакцин хийлгэсэн өвчтөнүүдэд хүндрэх нь ховор байгаа ба эдгээр өвчтөнүүдэд удаан хугацааны COVID-ын дараах синдромтой илрэх магадлал 50%-иар бага байгаа гэнэ.
Эх сурвалж: ama-assn.org