Туркийн сөрөг хүчин тайлбар хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туркийн сөрөг хүчин тайлбар хийлээ

CHP Genel Başkanı Kılıçdaroğlu: İşi öyle bir boyuta getirdiler ki  muhalefeti de onlar kuracaklar

/2021.10.25/: Туркийн удирдагч Тайип Эрдоган хүний эрхийн төлөө тэмцэгч Осман Кавалаг суллахыг уриалсан арван орны Элчин сайдуудыг хүлээн зөвшөөрөхгүй гэж зарласан нь энэхүү асуудал нь Туркийн эдийн засгийн хямралын шалтгаан гэж харуулах зорилготой гэж Туркийн гол сөрөг хүчин болох Бүгд Найрамдах Ардын Намын тэргүүн Кемал Киличдароглу мэдэгдэв.

Канад, Франц, Финлянд, Дани, Герман, Нидерланд, Шинэ Зеланд, Норвеги, Швед, АНУ зэрэг арван орны элчин сайдын яам Кавалаг чөлөөлөхийг Туркт уриалсан юм.

Үүний дараа Туркийн Гадаад хэргийн яам эдгээр орны Элчин сайд нарын дуудан Дипломат харилцааны тухай Венийн конвенцийг дагаж мөрдөх шаардлагатайг тэдэнд сануулсан болохыг батлав. Эрдоган бямба гарагт хэлэхдээ, эдгээр арван Элчин сайдуудыг персона нон грата буюу хүлээн зөвшөөрөхгүй гэж зарлах яаралтай арга хэмжээ авахыг Гадаад хэргийн сайдад даалгалаа.

Central Bank of the Republic of Turkey - İzmir Branch - İzmir Metropolitan  municipality

Туркийн төв банк өнгөрсөн пүрэв гарагт Турк лирийн ханш түүхэндээ байгаагүй бууралттай байгаа энэ үед хөнгөлөлтийн хүүг 18 хувиас 16 хувь болгон бууруулах шийдвэр гаргасан ч уналт хурдсав. Баасан гарагт Туркийн мөнгөн тэмдэгт 9.64 гэсэн түүхэн доод цэгээ дахин хүрэв.

Эрдоганы зарлигаар Төв банкны хоёр дэд дарга тэргүүтэй гурван өндөр албан тушаалтныг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл цацагдсаны дараа лира аравдугаар сарын дундуур огцом унаж эхэлсэн. Факторинг компанийн Эко Факторингийн санхүүгийн захирал Арда Тунджа РИА Новости агентлагт хэлэхдээ, есдүгээр сард болсон Төв банкны мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаар ажлаас халагдсан гурван албан тушаалтан хүүгээ бууруулахын эсрэг санал өгсөн байна. Түүний хэлснээр Туркийн Төв банк бие даасан байдлаа алдсан бөгөөд лирийн ханш цаашид ч унасаар байх болно. Эрдоган хүүг бууруулахыг дэмжиж байгаа бөгөөд инфляцийн өсөлт нь өндөр хүүтэй холбоотой гэж үзжээ.

Эх сурвалж: ria.ru

Монголын хамгийн түгээмэл нэр “Бат-Эрдэнэ“
Монголын хамгийн түгээмэл нэр “Бат-Эрдэнэ“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.