/2021.10.22/: Эмма Радукану 2021 оны АНУ-ын нээлттэй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлээд сар гаруйхны дараа Dior-ийн элчээр сонгогджээ.
18 настай Британийн теннисчин бүсгүй Францын тансаг зэрэглэлийн загварын ордны эмэгтэйчүүдийн хувцасны цуглуулга, арьс арчилгаа, нүүр будалтын бүтээгдэхүүний нүүр царай болно.
Мягмар гарагт энэ тухай зарлахаас өмнө Радукану есдүгээр сард болсон Жеймс Бондын "Үхэх цаг болоогүй" киноны дэлхийн нээлтэд Dior-ийн бүтээлч захирал Мария Грациа Чиуригийн “Cruise 2022” коллекцид зориулан гаргасан Грек маягийн даашинз өмссөн байжээ.
Радукану Британийн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа улаан хивсний ёслол түүнд ямар их утга учиртай байсныг илэрхийлээд "Dior-ийн оёдолчдын ид шидээр бүтээгдсэн ийм даашинз өмсөх нь үнэхээр сайхан байсан" гэж тэр хэлэв. "Нарийвчилсан хатгамал нь онцгой байсан бөгөөд анхны киноныхоо нээлтэд оролцох болсондоо баяртай байна" гэжээ.
Радукану өнгөрсөн зун Уимблдонд амжилттай тоглосныхоо дараа нэрд гарч, дараа нь АНУ-ын нээлттэй тэмцээнд түрүүлж, 19 настай Канад теннисчин Лейла Фернандесийг финалд хожиж, теннисний ертөнцийг алмайруулжээ. Тэрээр Их дуулга тэмцээний аварга цолыг хүртсэн анхны Британи тамирчин юм.
Dior загварын шоу бол Радуканугийн загварын ертөнцөд хийсэн анхны алхам биш юм. Тэрээр өнгөрсөн сард алдартай үнэт эдлэлийн брэндийн Tiffany & Co компанитай гэрээ байгуулж гарын үсэг зурахаасаа өмнө Chanel-ын хар цагаан өнгийн хослолоор Met Gala-ын кагварын шоунд дебюм хийжээ. Одоо тэрээр Диорын арьс арчилгаа, будалтын шугамыг удирдаж буй Чури болон Питер Филипс нартай хамтран ажиллах болно.
Тус брэндийн нүүр царай болсон бусад элч төлөөлөгчдийн дунд К-попын од Жисоо, жүжигчин Яра Шахиди нар багтжээ.
Эх сурвалж: cnn