Иргэний үнэмлэхтэй холбоотой бүхий л үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэний үнэмлэхтэй холбоотой бүхий л үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой

/2021.10.22/: Иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс улсын бүртгэлийн үйлчилгээг авахад тэмдэгтийн хураамжийг банканд дугаарлаж цаг алдахгүйгээр “Гэрэгэ киоск” цахим төлбөр тооцооны хэрэгслээр төлөх боломжийг бүрдүүлсэн.

Улсын бүртгэлийн байгууллагаас нийт 30 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг олгодог. Харин төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем буюу www.e-mongolia.mn-ээс 21 нэр төрлийн лавлагаа, тодорхойлолтыг энэ оны долоодугаар сарын 1-нээс иргэн, хуулийн этгээд үнэ төлбөргүй авах боломжтой болсон.

Түүнчлэн төрийн үйлчилгээг авах иргэдийн санал, хүсэлт, хэрэгцээ, шаардлагад үндэслэн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс үзүүлж буй үйлчилгээний нэр төрлийг үе шаттай нэмэгдүүлж байна.

Тухайлбал, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” болон “Драгон” салбарт 16 нас хүрсэн иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг энэ оны аравдугаар сарын 18-наас үзүүлж эхэллээ. Цаашид иргэд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбараас дээрх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэхээр шат дараатай арга хэмжээ авч байна.

Эх сурвалж: НЗДТГ

Сүүлийн 24 цагт 19 хүн нас барлаа
Сүүлийн 24 цагт 19 хүн нас барлаа
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.