/2021.10.22/ УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан, "Энэ бол маш чухал хуулийн төсөл орж ирсэн байна. 2012-2016 онд ажиллаж байсан 30 мянга гаруй хүнийг намын харьяаллаас болж ажлаас халсан. Төрийн албанд чадваргүй, хэн нэгний дэмжлэгээр орж ирсэн хүмүүс маш их байдаг. Төрийн албан хаагчид иргэдэд биш ажилд оруулж өгсөн эзэндээ үйлчилдэг болчихсон. Энэ асуудлыг яаж шийдэж өгсөн бэ. Улс орныхоо төлөө сэтгэл гаргаж ажил хийдэг хүн байхгүй болчихсон юм билээ.
Төрийн албаны нэр хүнд уначихаад байгаа. Ажлаа мэддэггүй, сэтгэлгүй хүмүүсээс болж төрөө дээдэлдэг ард түмний хувьд бидний нэр хүнд навч уначихсан" гэлээ.
Ц.Туваан гишүүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, "Төрийн алба 205,11 ажилтантай. Энэ хүмүүс бүгд нийтийн эрх ашиг, татвар төлөгчид, ард түмний төлөө ажиллах ёстой. Тиймээс төрийн албыг нийгмийн алба гэж хэлж болно. Таны хэлж буйтай би 100 хувь санал нийлж байна. Сүүлийн 30 жилд бүрэлдсэн энэ тогтолцооны гажуудлыг арилгах зайлшгүй шаардлагатай байна" хэмээн хариуллаа.