Соёлын яамнаас Булган аймгийн Соёлын хэлтэст ном, тоног төхөөрөмж гардууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын яамнаас Булган аймгийн Соёлын хэлтэст ном, тоног төхөөрөмж гардууллаа

/2021.10.22/: Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 168 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, төрийн албаны болон төсвийн шинэтгэлийн хүрээнд менежментийн шинэчлэлийг эхлүүлэх, мэргэжил, арга зүй удирдлагаар хангах зорилгоор 2021 оны аравдугаар сарын 22-ны өдөр Булган аймагт ажиллав.

Уг уулзалтаар Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгээр ахлуулсан ажлын хэсэг нь Соёлын яамны 2021-2024 оны стратегийн төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газрын Соёлын өвийн бүртгэл, хадгалалт хамгаалалт, Музейн хөгжил, цахим номын сангийн үйлчилгээ, соёлын төв, ордны орчин ба үйлчилгээний жишиг стандартын төсөл, салбарын хүний нөөцийн хөгжил зэрэг асуудлаар удирдлага, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Энэ үеэр Булган аймагт Соёлын хэлтэс бий бол байгаатай холбогдуулан шаардлагатай зарим компьютер, тоног төхөөрөмж болон номын сангийн сан хөмрөгт 1000 ширхэг номын дээж, сумдын соёлын төвийн номын сангийн сан хөмрөгт ном сэтгүүлийг гардуулав.

Мөн салбартаа олон жил, үр бүтээлтэй ажилласан соёлын ажилтан Н.Оюунтуяа, О.Ууганчимэг, Т.Бэхтөр нарыг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтанаар шагнаж урамшууллаа.

Эх сурвалж: Соёлын яам

Б.Ууганбаяр: Жирэмсэн эмэгтэйчүүд гуравдугаар тунд хамрагдахгүй
Б.Ууганбаяр: Жирэмсэн эмэгтэйчүүд гуравдугаар тунд хамрагдахгүй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.