/2021.10.22/ Австралийн Викториа мужийн төв бөгөөд тус улсын хоёр дахь том хот болох Мельбурны оршин суугчид 6 дахь удаагийн хөл хорио тавигдсаны баяраа тэмдэглэж байна.
Ойролцоогоор 5 сая гаруй хүн кафе, баар, ресторанд энэхүү баяраа тэмдэглэж байгаа аж. Гэхдээ энэ нь зөвхөн вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд хамаатай юм.
Эрх баригчид 16 дээш насныхны 70 хувь нь бүрэн дархлаажсан тул хөл хориог цуцалж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж болно гэж үзжээ.
Мельбурн хот өнгөрсөн хугацаанд хамгийн олон буюу 6 удаагийн хөл хорио тогтоож, иргэд нь 260 гаруй хоногийг гэртээ өнгөрөөсөн байна. Үүнд хотын оршин суугчид ихээхэн шүүмжлэлтэй хандсан ч олон хүний амийг аварсан гэж үзэж байгаа юм. Тус хотод ковид-19 халдварын улмаас 1,590 хүн нас барсан нь ихэнх хөгжингүй орнуудтай харьцуулбал хамаагүй бага үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: BBC